Америкийн нээлттэй хаалганы өдрүүд

Америкийн нээлттэй хаалганы өдрүүд АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг соёл, урлаг, боловсрол, визний хөтөлбөрийн танилцуулга бүхий үйл ажиллагааны цогц мэдээллийг 6-р сарын 21-нээс 24-ний хоорон

Monday, 20 June 202212:00–18:00Ulaanbaatar time
Event

АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг соёл, урлаг, боловсрол, визний хөтөлбөрийн танилцуулга бүхий үйл ажиллагааны цогц мэдээллийг 6-р сарын 21-нээс 24-ний хооронд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төвд хүрэлцэн ирж аваарай! Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй эдгээр хөтөлбөр, яриа хэлэлцүүлгийн дийлэнх нь мөн манай Дархан, Увс, Ховд, Дорноговь дахь Америкийн төвүүдээр давхар шууд дамжуулагдах болно.

6-р сарын 21
Сэдэв: Америк хоол
12:00 Америкийн амттан: Элчин сайдын өргөөний тогооч
13:00 Америк хоолны соёлын талаарх хэлэлцүүлэг: Фулбрайтын Англи хэлний туслах багш

6-р сарын 22
Сэдэв: Соёлын хөтөлбөрүүд
12:00 Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга
13:00 Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд (зочид: Монголын Урлагийн Зөвлөл, Америкийн Монгол Судлалын Төв, Монголын Үндэсний Музей)
14:00 Төгсөгчдийн яриа: Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч
15:00 Төгсөгчдийн яриа: Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad)
16:00 Open Mic: Яруу найргийн цаг

6-р сарын 23
Сэдэв: Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд
12:00-17:00 Төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо - MASA)
13:00-15:00 Англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (Англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, Англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook LIVE, YouTube сувгийн хичээлүүд
15:00-17:00 Мэргэжлийн солилцооны хөтөлбөр: Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Төгсөгчийн яриа

6-р сарын 24
Сэдэв: Америкт суралцъя - Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл
12:00-13:30 ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн танилцуулга: Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls
13:30-14:00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга
14:00-15:00 ЭСЯ-ны Консулын хэлтэсийн яриа
15:00-17:00 Боловсрол зөвлөгөөний төв (EducationUSA): Америкт суралцах 5 алхам

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай