Saturday, 24 February 202411:00–14:30Ulaanbaatar time
Event
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөх уулзалт
Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2025 онд олгох Австралийн Засгийн Газрын магистрын тэтгэлгийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Тэтгэлгийн болзол шалгуур, сонгон шалгаруулалт, цахим өргөдлийн талаар сонирхсон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагад ажиллаж буй хүн бүрт нээлттэй. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудаснаас авна уу.

