"Gan Sports Center"-н Кросфитийн мэргэжлийн дасгалжуулагч Роки багштай хамтран дадлагажигч нартаа дасгал хөдөлгөөний тухай үнэн зөв мэдээллийг өгөхөөс гадна бодитоор өөрийн бие дээрээ туршиж үзэхийг санал болгож байна.
#BfitTOUR @GAN Sports Center with CrossFit Trainer Rocky Dorjsembe
YOUTHinc.mn Бфит хөтөлбөрийн хүрээнд анхныхаа #BfitTOUR-g "Gan Sports Center"-н Кросфитийн “CrossFit” -ын ахлах дасгалжуулагч Rocky багштай хамтран эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна.
Бфит хөтөлбөр нь YOUTHinc. - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Be Healthy -Be Fit” буюу “Эрүүл байя-Фит байя” гэсэн уриатай – өөрийн сонирхолд нийцсэн эрүүл чийрэг “фит” биеийг цогцлоон бүтээх, эрүүл зөв дадал зуршилд сургах, идэвхитэй амьдралын хэв маягийг бий болгох, залуусдаа уриалах зорилготой хөтөлбөр юм.
"Gan Sports Center"-н Rocky Dorjsembe багш маань "Nobull CrossFit open 2021”- д Монгол улсаа төлөөлөн оролцож Mongolian Fittest Man-р шалгарсан мэргэжлийн багш бөгөөд бид Интерншип хөтөлбөрт оролцогч, дэмжигч, дадлагажигч нартаа дасгал хөдөлгөөний тухай практик дээр хэрэгтэй мэдээллийг өгөхөөс гадна бодитоор өөрийн биеэр туршиж үзэхийг санал болгож байна.
Маргааш буюу 10 сарын 23нд GAN Sports Center дээр уулзацгаая.
https://www.youthinc.mn/ орж бүртгүүлээрэй.
Жич: Арга хэмжээ маань ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
GAN Sports Center
YOUTHinc.mn
