GIRLS for GIRLS Mentorship онлайн хөтөлбөрийн өргөдөл зарлагдлаа
GIRLS for GIRLS төслийг хамгийн анх Киргизстан улсын FLEX-н төгсөгчид санаачлан хэрэгжүүлж, 2 жил дараалан маш амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жил FLEX Alumni Mongolia-н 3 төгсөгчид та бүхэнд албан ёсны эрхтэйгээр тус хөтөлбөрийг зохион байгуулах гэж байгаадаа туйлын их баяртай байна!
Тус хөтөлбөрт оролцсоноор хувь хүний хөгжил, манлайлал, коллежийн өргөдлийн талаарх мэдээлэл гэх мэт хэрэгцээт мэдээллүүдийг авахаас гадна оролцогч 10 охид маань өөрийн гэсэн ментортой болж тэднээс зөвлөгөө, заавар авч болохоороо давуу талтай.
Хэрхэн оролцох вэ?
• Монгол улсын аль ч сургуулийн 9, 10, 11, 12-р ангид суралцдаг охин байх.
• 2023.09.17 - 2023.10.01 хугацаанд тодорхой заасан өдрүүдэд зав гаргаж, хөтөлбөрт онлайнаар оролцох боломжтой байх.
• Доор линк дээр даран 2023.09.11-ний дотор өргөдлийн маягтыг бөглөж явуулах.
Өргөдлийн маягт: https://forms.gle/ApjwawTphekeBLLKA
Дэлгэрэнгүй мэдээлэл: GIRLS for GIRLS
