Hackathon for Decent Work

Hackathon for Decent Work Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, Зохистой хөдөлмөрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр…

Wednesday, 21 June 202308:00–17:00Ulaanbaatar time
Event

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, Зохистой хөдөлмөрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр залуучуудын шинэлэг санал санаачилгад үндэслэсэн бичил төслүүдийг боловсруулж, Олон Улсын байгууллагуудаас болон дотоодын нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү хакатоны зорилго юм.

Хакатон үргэлжлэх хугацаа, байршил: 2023 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 01-ны өдрүүдэд Улаанбаатар хотод цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Хэн оролцож болох вэ?: Уг хакатонд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, сайн дураар нэгдсэн залуучууд, хувь хүмүүс, олонлог төлөөлөл оролцож болно. Хакатонд бүртгүүлсэн багуудаас төслийн чиглэл, үндэслэл, багуудын чадавхад үндэслэн эхний шалгаруулалтыг хийж 10 хүртэлх багуудыг хакатонд оролцуулна.

Бичил төслийн чиглэлүүд:
1. Хөдөлмөрийн тухай хуулийг сурталчлах, залуучуудад хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх;
2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
3. Ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх;
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд төлөвшүүлэх;
5. Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах;
6. Жендерийн мэдрэмжтэй ажлын байр, байгууллагын соёлыг төлөвшүүлэх;
7. Албан бус эдийн засагт ажиллагч залуучуудын ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллыг сайжруулах;
8. Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
9. Залуучуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах;
10. Залуучуудын эрхлэлтийн уян хатан хэлбэрүүд бий болгох;
11. Бусад (Оролцогч багуудтай зохион байгуулагчдын зүгээс сэдэв тохиролцох боломжтой.)
Баг бүр дээрх чиглэлүүдээс сонголт хийж, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр шинэлэг санал, санаачилга боловсруулан, хакатоны хугацаанд зохион байгуулагдах сургалт, уулзалтууд болон урьдчилан бэлтгэгдсэн мэргэжлийн менторуудын тусламжтайгаар бичил төслүүдээ боловсруулж өрсөлдөнө.

Шалгаруулалт: Төслүүдийн шалгаруулалт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдана.

Хакатонд 10 баг оролцох бөгөөд эхний 3 байранд шалгарсан төслүүдэд дараах урамшуулал олгогдоно. Үүнд:

1-р байр 2.000.000 МНТ
2-р байр 1.500.000 МНТ
3-р байр 1.000.000 МНТ

Үүнээс гадна нэгдүгээр байранд шалгарсан төслийг хэрэгжүүлэхэд суурь дэмжлэг болгох үүднээс тодорхой тэтгэлэг олгогдоно.
Хакатонд оролцсон бүх төслүүдийг Олон Улсын донор байгууллагуудад танилцуулах өдөрлөгт оролцуулах ба багууд өөрсдийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн дэмжлэгийг уг өдөрлөгөөс олох боломжтой.

Бүртгэлийн хугацаа: 2023.06.22-ийг

Бүртгүүлэх: https://forms.gle/xSEu8wizpXyvudSq7
Уг холбоос дээр дарж бүртгэлээ бүрэн хийнэ үү.

Хакатонд оролцох боломжтой багууд уруу зохион байгуулагчид 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр холбогдоно.

Зохион байгуулагч:
Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага

Эх сурвалж: Hackathon for Decent Work