ШУА - Физик Технологийн Хүрээлэн болон МУИС - Физикийн тэнхимийн дэмжлэгтэйгээр "Гэж Юу Вэ?", "Quantum Mongolia Podcast", "Бүдэг цэнхэр цэг" шинжлэх ухаан сонирхогчдын хүрээллүүд хамтран зохион байгуулж буй ”ХИГС БОЗОН” олон нийтэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн өдөрлөгт тавтай морилно уу.
Өдөрлөг маань "Онолын физикийн зуны сургууль, бага хурал - 2022" үйл ажиллагааны үргэлжлэл бөгөөд олон нийтэд зориулсан хэсэг нь юм.
Тус өдөрлөгөөр Хигс бозоныг нээсний 10 жилийн ойд зориулан тухайн салбарын мэргэжилтэн болон судлаач эрдэмтэд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, шинжлэх ухаан сонирхогчидтой нэг өдрийг өнгөрүүлэх болно.
Өдөрлөгийн хөтөлбөр болон зочин эрдэмтдийн мэдээллийг тус тусад нь пост болгон оруулах ба хэрэв та өдөрлөгт бүртгүүлсэн бол танд хариу и-мэйлээр хавсрагдан илгээнэ.
Хэзээ: 2022 оны 7 сарын 2 (Хагассайн)
Хаана: МУИС-ийн номын сан, 502 тоот тэнхим.
Такс: 30 000 ₮
Эвэнтэд бүртгүүлэх холбоос: shorturl.at/lJW08
Лавлах утас: 9808 2889 (8am -10pm)
