Хүний эрх гэдэг нь төрөлхөөс заяасан ба хамгийн эгэл утгаараа хүнд өөрт нь байдаг, нийгмийн дотор заавал эдлэх боломж юм. Эрх чөлөө гэдэг нь хүний эдлэх ёстой эрх ба хүнээс салгаж үл болох боломж юм. Эрх чөлөө нь хүний салшгүй эрх гэж авч үздэг.
Хүний эрх гэдэг нь төрөлхөөс заяасан ба хамгийн эгэл утгаараа хүнд өөрт нь байдаг, нийгмийн дотор заавал эдлэх боломж юм. Эрх чөлөө гэдэг нь хүний эдлэх ёстой эрх ба хүнээс салгаж үл болох боломж юм. Эрх чөлөө нь хүний салшгүй эрх гэж авч үздэг.
Хүний эрх ба Иргэний эрх нь XVIII зуунаас уламжлалтай ойлголт бөгөөд хоорондоо нягт хамааралтай хэдий явцуу утгаараа өөр хорондоосоо ялгаатай.
- Хүний эрх-Монгол Улсад байгаа хүн бүрийн улсынхаа харьяаллаас шууд хамаарахгүйгээр эдлэх эрх, эрх чөлөө.
- Иргэний эрх- Монгол Улсын харьяатын хувьд эдлэх эрх.
- Үндсэн эрх- Үндсэн хуулиар мөн олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн эрх эрх чөлөөний суурь эрх. Үүнд: ажлаар хангагдах, сонгуульд орорлцохгэх мэт эрхүүд орно.
- Хувийн тусгай(үүсмэл) эрх- хувийн эрх зүйн харилцаанд орохдоо эдэлдэг бөгөөд бусад хуулиудаар тодорхойлогддог эрх юм. Үүнд: худалдан авагч худалдагчтай харилцаж буй үед, хөдөлмөрийн гэрээний оролцогч тал захиргааны байгууллагад гомдол мэдүүлэх үед гэх мэт үед үүсмэл эрх эдлэнэ.
- Үүсмэл(олдмол) эрх- хүний амвдрал үйл ажиллагааны бүхий л харилцаанд эдлэх эрх. Үүнд: зээлдэгчийн ба зээлдүүлэгчийн, хөдөлмөрийн гэрээт ажилтны, эмчийн гэх мэт үед олдмлол эрх эдэлж буйд тооцно.
XX зууны эхэнд тив тивын улс түмэн дайн түрэмгийллийн эсрэг жагсаж энхийн төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцэж колонийн тогтолцоог үндсэнд нь устгасан. 1945 онд энхийн төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө олон улсын ажиллагааны үндсэн дээр НҮБ байгуулагдсан. НҮБ (Нэгдсэн үндэсний байг) 1948 оны “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” боловсруулснаар хүний хам жам ёсны эрх эрх чөлөөний бодлогыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй.
Иргэн засаг төртэй харилцахдаа харъяатын хувьд эдлэх үндсэн эрхтэй бадгын адил төр улсынхаа өмнө үндсэн үүрэг хүлээдэг. Үүнд:
- Үндсэн үүрэг- иргэн бүр хүссэн ч үгүй хуулийн өмнө заавал биелүүлэх үүрэг ба эс биелүүлбэл хууль зүйн хариуцлага үүсэх үр дагавартай.
“Арван долдугаар зүйл.
1.Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:
1/Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
2/хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3/хуулиар ногдуулсан албан татвар төлөх;
4/эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.
- Журамт үүрэг- иргэний ухамсар, хүний мөс чанарт үндэслэсэн үүрэг юм.
“Арван долдугаар зүйл.
2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.”
Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь:
- Монгол Улсын Ерөнхийлөгч,
- Улсын Их Хурал,
- Засгийн газар,
- Шүүх,
- Прокурор,
- Үндсэн хуулийн цэц,
- Төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага,
- Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүрдэнэ.
“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс” нь нь 2003 онд байгуулагдаж Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм.
Монгол улсад гомдол гаргах үйл явц
Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний адил Комисст гомдол гаргах эрх эдэлнэ. Иргэний эрхийн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлж, гомдол гаргаж болно.
ОХУ-ын Үндсэн хууль ба хүний эрх
1993 оны ОХУ-ын Үндсэн хууль нь хүний эрх,эрх чөлөөний үйл ажиллагааны эхлэл, үндэс суурийг тавьсан. Хүний эрх, эрх чөлөөний дээд үнэт зүйл болох тухай Үндсэн хуулийн заалтууд нь бүхэл бүтэн шинэчлэл, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн олон ургальч үзэл, хууль дээдлэх ёс, иргэний нийгмийн үйл явцын ертөнцийг үзэх үзэл баримтлал мөн.
ОХУ-ын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн болно.
