Хүнсний хаягдлыг гэртээ дахин ашиглах нь

Хүнсний хаягдлыг гэртээ дахин ашиглах нь Таны гэрт байгаа хогийн савны хэдэн хувийг хүнсний хаягдал эзэлдэг вэ? Уг хүнсний хаягдлыг хаялгүй дахин ашиглавал ямар өөрчлөлтүүд гарах бол? Өнөө үед хүмүүс…

Sunday, 18 December 202210:00–10:30Ulaanbaatar time
Training

Таны гэрт байгаа хогийн савны хэдэн хувийг хүнсний хаягдал эзэлдэг вэ? Уг хүнсний хаягдлыг хаялгүй дахин ашиглавал ямар өөрчлөлтүүд гарах бол?

Өнөө үед хүмүүс өдөр тутамдаа өргөн төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон бөгөөд хог хаягдлыг төдий хэмжээгээр нэмж байдаг. Дэлхий даяар жил бүр 1.3 тэрбум тонн хүнсний хог хаягдаж энэ нь орчны бохирдол цаашлаад хүлэмжийн хийн ялгаралд сөргөөр нөлөөлдөг. Хүнсний хаягдлын дийлэнх хувийг үр тарианы гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны хаягдал эзэлдэг. Энэ нь магадгүй энгийн сонсогдож магадгүй ч дахин боловсруулж, зөв зохистой ашиглаж чадаагүйн улмаас эдийн засаг доройтуулж хэдэн мянган хүнийг хоолгүй хоноход хүргэж байдаг.

The problem of food waste | Change for Climate

Энэ бүгдэд зөвхөн улс орны бодлого бус таны оролцоо чухал нөлөөтэй ба энгийн үйлдлүүдээр орчны бохирдол, цаашдын гарах сөрөг үр дагавруудаас зайлс хийх боломжтой юм. Үүнд хэд хэдэн аргыг дурдвал:

  • Бордоо хийх. Энэ нь магадгүй хийхэд хэцүү санагдаж болох ч үнэндээ ердөө өндөгний хальс, ногооны хальс, кофены шаар, хар шороо /нэмж судлаад бусад хаягдлыг оролцуулж болно/ зэрэг ахуйн хүнсний хаягдлаар хийж болдог.
  • Сүүний уут, хайрцгийг тушаах. Та хэрэглэсэн сүүний уут, зориулалтын хүлээж авдаг цэгт тушааж хэн хэндээ тус хүргэх боломжтой.
  • Өндөгний сетгийг хадгалах. Хадгалаад яах вэ гэж үү, үүнийг та хөдөө явах, эсвэл хэрэгцээтэй хэн нэгэнд өгч гал түлэхдээ ашиглах боломжтой бөгөөд маш амархан шатаж галыг маш хурдан ноцоодог.
  • Варены шилийг хадгалах. Варены шилийг маш олон төрлийн зүйлд ашиглах боломжтой байдаг, тушаасан ч болно.

Дээрх аргуудаас гадна маш олон төрлийн дахин ашиглах боломжууд байдаг тул та байгаль орчиндоо ээлтэй дадлыг өөртөө суулгаж бусдад ч мөн үлгэрлээрэй.