Сайн дурын ажил хийх хүсэлтэй болон сайн дурын үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл I Volunteer, Do You? арга хэмжээг зориод ирээрэй

Энэ КҮҮЛ арга хэмжээнд оролцохнээ
I Volunteer, Do You?


Урьсан зохион байгуулагч нартаа баярлалаа
Сайн дурын ажил хийх хүсэлтэй болон сайн дурын үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл English text below
"I VOLUNTEER DO YOU" арга хэмжээний онцлох зураг, мэдээлэл

Энэ өдрийн арга хэмжээнд нийт 400 гаруй залуучууд бүртгүүлсэн нь тэдэнд САЙН ДУРЫН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ? гэсэн асуудал цаг үеэ олсон эрэлттэй арга хэмжээ болж байгааг илэрхийлж байлаа.
Арга хэмжээгээр монгол дахь сайн дурын ажлын хөгжил, асуудал, шийдэл гэсэн агуулгын хүрээнд төр, хувийн хэвшил, ТББ-уудын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, сайн дурын ажилтнууд болоод сайн дурын ажилтантай ажилладаг байгууллага хоорондын харилцааг зохицуулах зорилго бүхий сайн дурын ажилтнуудыг бүртгэх, баталгаажуулах журмын талаар мэдээллийг хүргэлээ.
Мөн газар дээр нь оролцогчдоор сайн дурын ажил хийж үзүүлэх, сайн дурын ажилтнуудыг бүртгэх хүсэлтэй 18 төрийн бус байгууллагууд тэднийг бүртгэн авч өөрсдийн үйл ажиллагааны чиглэлүүдийг танилцуулах зэрэг ЭКСПО- ӨРТӨӨНҮҮД ажиллаа.
Мөн энэ үеэр сайн дурын ажил хэрхэн хийж эхэлсэн тухай Монгол дахь болон Олон улсын туршлага ямар байдаг талаар өөрсдийн өөрчлөлтийн түүхээ зарим зочид хуваалцахад хүрэлцэн ирсэн залуучууд сайн дурын ажилтан тэр дундаа утга учиртай оролцоотой сайн дурын ажилтан гэж хэн бэ гэдгийг ойлгож, маш их урам зориг авсан тухай сэтгэгдэлээ хуваалцаж байлаа.
Зохион байгуулагч: Mонголын залуучуудын эвсэл ТББ.
Энэхүү арга хэмжээг Европын холбоо, Австрлийн Сайн Дурынхны Хөтөлбөр, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилттэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд зохион байгуулж байна.


"I Volunteer, Do You?" public event has been successfully organized. Young people, especially high school and university students, gathered at the event to find out the volunteerism in Mongolia while finding their interested volunteering jobs from the participating civil society organizations.
The participants highlighted that this event is one of the very few activities which gives one stop information of volunteering opportunities in Mongolia.
I volunteer, Do You? is not only volunteering expo but discusses the development of long-term, sustainable and meaningful volunteerism in the country, thanks to its funders "European Union Delegation to Mongolia", "Australian Volunteers Program", and "Ministry of Foreign Affairs of the Czech Republic".
"I Volunteer, Do You?" is organized under “All for YOUth, YOUth for all” project funded by the European Union and co-funded by Australian Volunteers Program and the Ministry of Foreign Affairs of the Czech Republic.
