
"Эгшин Артгэр" урлан нь хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих хүрээнд жил бүр хүүхдийн уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулдаг.
Бид энэ жил "Зүүд, Мөрөөдөл, Ид шид, Үлгэр домог" гэсэн сэдвүүдэээр хязгааргүй сэтгэх боломжийг хүүхдүүддээ өгсөн. Хүүхдүүд амьдрал дээр өөрийн үзээгүй, байхгүй хэдий ч зөвхөн бодол оюунд төсөөллөөр биелэх тэр ертөнцийг уран зургаар бүтээхийг зорьсон. Тэдний зүүд, зөн совин, төсөөллөөс ургаж биелэсэн "ИРЭЭДҮЙГЭЭС ИРСЭН ЗУРААЧИД" үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна..
Үзэсгэлэнгийн нээлт: 2024 оны 05-р сарын 25-нд 13:00 цаг
Хаана: Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum
Үргэлжлэх хугацаа: 2024.05.25-06.02
-Үзэсгэлэнгийн үеэр хүүхдэд зориулсан уран зураг, гар урлалын хөтөлбөр үнэ төлбөргүй явагдана.
Хамтран зохион байгуулагч:
-"Чингис хаан Үндэсний музей"
-"ZDM" хэвлэлийн компани
Холбоо барих утас: 9916-1889
