Knowledge sharing training

Knowledge sharing training YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг зүгээс долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байна. Манай гишүүн бүр дараах…

Wednesday, 30 August 202316:00–18:00Ulaanbaatar time
Training

YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг зүгээс долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байна. Манай гишүүн бүр дараах сургалтад үнэгүй хамрагдахаас гадна дараагийн удаад өөрөө ч сургалт орж, бусад гишүүдтэй мэдлэгээ хуваалцах боломжтой. 📍Хаана: American Corner, Улаанбаатар ⏰Хэзээ: 8-р сарын 30-ны Лхагва гараг 16:00-18:00

1. Knowledge Sharing Training
Сэдэв: Public speech
Илтгэгч: "YEEs Internship" хөтөлбөрийн дадлагажигч Э. Галбадрах

Олны өмнө ярих, илтгэх чадвар өнөөгийн нийгмийн хамгийн чухал чадваруудын нэг гэдэгтэй хэн ч эргэлзэхгүй байх. Шинэ хүнтэй танилцах, ажил хийж буй төслөө тайлагнаж олон хүмүүсийн өмнө ярих хэрэгцээ хүн бүрд тулгардаг. Энэхүү асуудлыг хүмүүс хэрхэн даван туулж, өөрийн чадварыг сайжруулдаг вэ?

2. Knowledge Sharing Training
Сэдэв: Why is nuclear energy superior to fossil fuel?
Илтгэгч: YOUTHinc гишүүн Э. Дашням

Цөмийн энерги нь протон, нейтроноос тогтсон атомын цөмөөс ялгардаг энергийн нэг хэлбэр юм. Энэ энергийн эх үүсвэрийг атомын цөмүүд хэд хэдэн хэсэгт хуваагдаж эсвэл хоорондоо нэгдэх аргаах үүсгэж болно. Үргэлжлэлийг ...

3. Оюуны фитнесс хичээлийн танилцуулга

Сэдэв: Люуны фитнес гэж юу вэ?
Илтгэгч: Оюуны дасгалжуулагч Э. Мандхай

Далд ухамсарт байгаа программаа өөрчилж энергийн хэлбэлзэл болон ухамсраа өсгөснөөр оюун ухаандаа бодсон бүх мөрөөдлөө ертөнцийн хуулийн дагуу амьдрал дээр бодит болгох боломжтой. Оюуны Фитнес Программ нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ахисан түвшний хувь хүний хөгжлийн программ юм бөгөөд бусад сургалтаас ялгарах маш олон давуу талтай.