YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг зүгээс долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байна. Манай гишүүн бүр дараах сургалтад үнэгүй хамрагдахаас гадна дараагийн удаад өөрөө ч сургалт орж, бусад гишүүдтэй мэдлэгээ хуваалцах боломжтой. Хаана: American Corner, Улаанбаатар Хэзээ: 9-р сарын 06-ны Лхагва гараг 16:00-18:00
1. Knowledge Sharing Training
Сэдэв: Neuroscience behind sleep
Илтгэгч: "YEEs Internship" хөтөлбөрийн дадлагажигч Ж. Даваажаргал
"Эрүүл, өвчин эмгэггүй байхад эрүүл хооллолт, хангалттай зөв дасгал хөдөлгөөн байхад л хангалттай" Түр хүлээгээрэй, энэ хангалттай биш шүү. Нойрны асуудлыг яагаад орхигдуулаад байна вэ? Шөнийн нойроо дутуу авснаас дараа өдрийн ажлын бүтээмж буурах, амархан ядрах цаашлаад удаан хугацааны нойрны дутагдлаас сэтгэл гутралд ч орох аюултай. Тэгвэл нойр яагаад ийм чухал юм бол?
2. Knowledge Sharing Training
Сэдэв: Аяллын хөтөч гэж хэн бэ?
Илтгэгч: "YEEs Internship" хөтөлбөрийн дадлагажигч Б. Баасанбат
Аялал жуулчлалын жил болгон зарласантай холбоотойгоор гадаад жуулчдын тоо ихсэж, гудамжаар зөрөх гадаад хүмүүс, хөдөө орон нутгаар явах аяллын автобуснууд хаа сайгүй явж байна. Тэдгээр жуулчдыг мэдээж аяллын хөтөч дагуулан явж эх орноо тайлбарлан яваа. Тэгвэл аяллын хөтөч гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Бид бүгд сураад хөтөч хийх боломжтой юу?
