YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг зүгээс долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байна. Манай гишүүн бүр дараах сургалтад үнэгүй хамрагдахаас гадна дараагийн удаад өөрөө ч сургалт орж, бусад гишүүдтэй мэдлэгээ хуваалцах боломжтой. 📍Хаана: American Corner, Улаанбаатар ⏰Хэзээ: 9-р сарын 13-ны Лхагва гараг 16:00-18:00
1. Knowledge Sharing Training
Сэдэв: Унгарын засгийн газрын тэтгэлэг болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн туршлагаас
Илтгэгч: "YEEs Internship" хөтөлбөрийн дадлагажигч Д. Мягмарцэрмаа
Олон улсын боломжуудыг атгаж, гадаад оронд суралцаж, бусад орны залуустай хамтран ажиллах, найзалж нөхөрлөх, өөрийгөө таниулахыг хүсдэггүй хүн гэж байхгүй байх. Тэгвэл юу хүлээсэн юм бэ? Танд өөрийн туршлагаасаа хуваалцах гэж байна. Дараагийн зорилгодоо хүрэх хүн нь та ч юм бил үү?
2. Knowledge Sharing Training
Сэдэв: Монгол сурах арга барил
Илтгэгч: "YEEs Internship" хөтөлбөрийн дадлагажигч Н. Энхжин
Хүн болгоны сурах арга барил өөр өөр. Зарим нэг нь хэдэн минут хараад л тогтоодог бол зарим нэг нь бусдад эсвэл өөртөө ярих аргаар суралцдаг. Гэтэл заавал ямар нэгэн аргаар сонсож байж ойлгодог хүмүүс ч байна. Гэхдээ монгол хүмүүсийн хувьд үүнээс гадна суралцах онцлог арга барил байдаг юм болов уу?
3. Knowledge Sharing Training
Сэдэв: Introduction to gender based analysis plus
Илтгэгч: "YEEs Internship" хөтөлбөрийн дадлагажигч Н. Болор
Ямарваа нэг бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ямар ялгаатай байдлаар нөлөөлдөг юм бол? Энэ талаар өмнө нь бодож байсан уу?
