Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй


✨Хүний нөөцийн хомсдолын шийдэл, гарц гаргалгааг эрэлхийлсэн “Mongolian Labor Market Summit 2024” амжилттай зохион байгуулагдлаа✨
✅Монголын хөдөлмөрийн зах зээлд нүүрлээд буй хамгийн том бэрхшээл болох ажиллах хүчний хомсдол, байгууллагуудад тулгамдаад буй ажиллах хүчний дутагдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байгаа билээ. Харин энэ асуудалд олон талын төлөөллийг оролцуулан хэлэлцэж, шийдлийг олохоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зангиа Портал ХХК (Zangia.mn) болон Нито Плас ХХК (Nitopay) хамтран "Mongolian Labor Market Summit 2024" буюу Монголын хөдөлмөрийн зах зээлийн дээд хэмжээний чуулга уулзалтыг өнгөрөгч баасан гарагт буюу 9-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.


