Монголын залуучуудад сайн дурын ажлыг сурталчлах нь

Монголын залуучуудад сайн дурын ажлыг сурталчлах нь Нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох хүсэлтэй иргэд, ялангуяа оюутан залуучуудад сайн дурын үйлсийг сурталчлан танилцуулах зори

Monday, 28 November 202211:00–12:30Ulaanbaatar time
Training

Нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох хүсэлтэй иргэд, ялангуяа оюутан залуучуудад сайн дурын үйлсийг сурталчлан танилцуулах зорилго бүхий арга хэмжээг НҮБ-ын Сайн дурын хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн салбар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулна.

Уг арга хэмжээнд их дээд сургуулиуд, залуучуудын хөгжлийн төвүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү үйл ажиллагааг Олон улсын сайн дурынхны өдөр болон Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох 16 хоногийн аяныг тохиолдуулан зохион байгуулж байна.

  • Жендерт суурилсан хүчирхийлэл: МУ-ын өнөөгийн байдал, сайн дурын ажлын үр нөлөө
  • Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд НҮБ-ын сайн дурынханы оролцоо: Залуучуудын боломж, үр нөлөө
  • Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд сайн дурын ажлын туршлага
  • Сайн дурын ажлын туршлага
  • Сайн дурын ажил эрхлэх боломж, хууль эрх зүйн орчны танилцуулга
  • Залуучуудын хөгжлийг дэмжих сайн дурын ажлын туршлага

Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах хүсэлтэй Хүн бүрийг урьж байна.