Нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох хүсэлтэй иргэд, ялангуяа оюутан залуучуудад сайн дурын үйлсийг сурталчлан танилцуулах зорилго бүхий арга хэмжээг НҮБ-ын Сайн дурын хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн салбар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээнд их дээд сургуулиуд, залуучуудын хөгжлийн төвүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү үйл ажиллагааг Олон улсын сайн дурынхны өдөр болон Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох 16 хоногийн аяныг тохиолдуулан зохион байгуулж байна.
Зорилго
- Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх
- Нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгдэх, залуучуудын хувьд тулгамдсан асуудлаар өөрсдийн дуу хоолойгоо өргөх боломж олгодог НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр болон залуучуудад зориулсан сайн дурын үйл ажиллагааны бусад боломжуудыг танилцуулах
Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах хүсэлтэй хүн бүрийг урьж байна.
2022 оны 11 сарын 28, Даваа гараг 11.00 -12.30
ZOOM link: bit.ly/3GiJyGO Нууц үг: 360033
Арга хэмжээний линк https://fb.me/e/2uEkfKwJf
In light of promoting volunteerism in Mongolia, UN Volunteers Regional Office for Asia-Pacific together with UN RCO Mongolia and UNFPA Mongolia will jointly hold talent outreach activities to universities, youth centers, and the public. The joint activities will be carried out in line with International Volunteer Day and the 16 Days of Activism to end Violence against Women and Girls.
Objectives of the event
- Highlight the role of volunteerism to address Gender Based Violence
- Highlight United Nations Volunteers program and other volunteer opportunities among youth and help ensure the meaningful participation of young people in the community and issues affecting their lives
Come join us!
