Эрдэмтэн судлаач та бүхнийг "САЛБАР ДУНДЫН ТАРХИ СУДЛАЛ-2022" олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Шинжлэх Ухааны Академийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, Дэлхийн Тархи Судлалын Байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо, Монголын Нейросайнсын Нийгэмлэг хамтран тархи судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 08 сарын 12-13 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хуралд АНУ, БНСУ, Япон, БНХАУ, Малайз, БНЭУ, Казакстан, Киргиз зэрэг улс орнуудын тархи судлалын чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн, судлаачид ирж оролцох болно. Та тус хуралд өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг аман болон ханан илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, олон улсын эрдэмтдээс зөвлөгөө авах боломжтой. Шилдэг аман илтгэл болон ханан илтгэлийг шалгаруулна.
Та судалгааны ажлынхаа хураангуйг дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
https://forms.gle/9Y3pokRYYLa6jRpw7
Асууж тодруулах зүйл байвал 88729563 дугаараар холбогдоно уу.
