🌟'СИНГАПУР, МАЛАЙЗ улсаас шилжин АНУ, АВСТРАЛИ, ИХ БРИТАНИ болон Европын орнууд руу шилжин суралцах боломж' сэдэв бүхий боловсролын үзэсгэлэн.
Жил бүр зохион байгуулагддаг Сингапур болон Малайз улсуудын боловсролын үзэсгэлэн энэ оны 🎈3-р сарын 23-нд Blue Sky зочид буудлын Crystal танхимд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү үзэсгэлэнд Сингапур болон Малайз улсуудын их дээд сургуулиуд, хэлний бэлтгэл, коллежуудын албан ёсны төлөөлөгчид өөрийн биеэр хүрэлцэн ирж, сургуулиудын мэдээлэл болон Сингапур Малайз улсаас шилжин АНУ, Австрали, Их Британи, Европ руу суралцах тухай бүхий л мэдээллийг хуваалцах болно.
Та энэхүү боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр доорх мэдээллийг нэг дор авах болно. Тухайлбал:
🌟Сингапур болон Малайз улсуудад суралцах давуу талууд.
🌟 Сингапур болон Малайз улсад өөрийн суралцахыг хүсэж буй мэргэжлээр болон таатай нөхцөлөөр суралцах тухай.
🌟 Дэлхийн боловсролыг илүү боломжийн зардлаар богино хугацаанд эзэмших тухай.
🌟 1+2 эсвэл 2+1 хөтөлбөрөөр Сингапур эсвэл Малайз улсаас шилжин АНУ, Австрали, Их Британи, Европын улсууд руу шилжин суралцах тухай.
🌟Тэтгэлэгтэй суралцах тухай мөн тэтгэлгийн шаардлага.
🌟 Сингапур болон Малайз улсын боловсролын систем ба түүний шаардлагын тухай.
🌟Хөтөлбөрийн сонголтууд болон өөрт тохирох сургуулийн элсэлтийн шаардлага.
🌟 Сингапур болон Малайз улсуудын визний нөхцөлийн тухай.
🌟 Хэрэв шилжин суралцахгүй гэвэл хосолсон дипломтой төгсөх боломжийн талаар.
Хүрэлцэн ирэхээсээ өмнө дараах форумыг бөглөөрэй!
