Friday, 3 February 202309:00–21:00Ulaanbaatar time
Training
Сурагчдын дадлагын хөтөлбөр нь ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад Америкийн төвийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүд дээр дадлага хийх боломжийг олгон манлайллын ур чадварыг эзэмшүүлж нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихөд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр юм.
ДООРХ ХОЛБООСООР ОРЖ АНКЕТАА БӨГЛӨЖ, БҮРТГҮҮЛНЭ:
Эцсийн хугацаа: 2/24-нд
Эхний сонгон шалгаруулалтын хариуг имэйлээр илгээнэ: 3-р сарын 9, 10
Ярилцлага: 3 сарын 14 - 21
Эцсийн үр дүнг имэйлээр илгээнэ: 3-р сарын 24, 25
Та анкетаа англи эсвэл монгол хэлээр бөглөж болох боловч 2 хэлийг хольж болохгүй шүү
Заавал Анхаарах нь: Элсэлтийн анкет бөглөхдөө зохион бичлэгийн болон богино асуултуудын хэсгийг заасан үгийн тооны дагуу бөглөнө үү
Хэрэв цонх дутуу үлдээвэл мөн үгийн тооноос хэт бага байвал таны материалыг хүчингүйд тооцно!
Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагч байх
- Англи хэлний A1 төвшнөөс дээш мэдлэгтэй байх
- Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
- Хөтөлбөрийн турш идэвхтэй оролцох боломжтой байх
- 6 сарын турш Долоо хоногт 10-15 цагийг хөтөлбөрт зарцуулах боломжтой байх
- Улаанбаатар, Дархан болон Caйншанд хотод амьдардаг байх
