"Study tour" Байгууллагуудтай танилцах аялал маань Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) дээр 11 сарын 29-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Бид энэхүү танилцах аяллалаа НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь 7 НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай танилцаж туршлага судлах боломжтой.
Study Tour at the UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага


📣Зорилго: Энэхүү танилцах аяллын хүрээнд бид зорилтот залуучуудад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Монгол Улсад хэрхэн ажилладаг, НҮБ-ын системийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаатай танилцаж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, нийгмийн сайн сайхан, хүмүүнлэг, сайн дурын үйлсэд хэрхэн залуучууд бид гар бие оролцож болох олон боломжуудыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөллөөс практик дээр суралцаж, туршлага судлах зорилготой.
📣Хамрах хүрээ: 15-34 насны өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй залуус
📣Хугацаа: 2022 оны 11 сарын 29 өдрийн 10:00 -12:00
👉Бүртгүүлэх: Хүний тоо хязгаартай тул доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://www.youthinc.mn/registration/FkifwtVve5AtjCOw4wgR
Жич: Бид эхэлж бүртгүүлсэн 100 залуусыг хамруулна.
👉"Study tour" Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.youthinc.mn/study-tours
✨Та НҮБ-ын тухай хэр ихийг мэдэх вэ? Дэлхий дахинаа энх тайвныг сахиулж, хэнийг ч хөгжлөөс хоцроохгүйгээр эрх тэгш хөгжихөд уриалан нэгтгэж буй энэхүү НҮБ гэдэг 193 орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том байгууллага эдүгээ 77 нас хүрч байна.
✨Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг.
Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд:
- FAO - Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
- ILO - Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)
- IOM - Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
- UN Habitat - НҮБ-Хабитат
- UNDP - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
- UNESCO - ЮНЕСКО
- UNFPA - НҮБ-ын Хүн амын сан
- UNHCR - НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар
- UNICEF - НҮБ-ын Хүүхдийн сан
- UNIDO - НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага
- WHO - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
👉Бүртгүүлэх: Хүний тоо хязгаартай тул доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://www.youthinc.mn/registration/FkifwtVve5AtjCOw4wgR
👉Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.youthinc.mn/study-tours
