STUDY TOUR – Танилцах Аялал зохион байгуулах, хамтран ажиллах УДИРДАМЖ

STUDY TOUR – Богино хугацааны Танилцах Аялал Зохион байгуулах, хамтран ажиллах Удирдамж
Нэг. Ерөнхий мэдээлэл
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар дэмжин Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран YOUTHinc., Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ STUDY TOUR – Богино хугацааны Танилцах Аялалыг 18-34 насны залуучуудыг холбогдох сонирхсон байгууллагуудтай танилцах практик үйл ажиллагаанд суурилсан сургалт, аяллыг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү хамтарсан арга хэмжээг Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ (DWYN) мөн дэмжин ажиллаж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулж илүү тогтвортой, хүртээмжтэй явуулахын төлөө ажиллахыг зорьж байгаа юм.
YOUTHinc., Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ нь Залуус болон ажил олгогчдыг зохистой хөдөлмөрт уриалах замаар тэдний дундах үл нийцлийг холбох гишүүнчлэлд суурилсан www.youthinc.mn платформыг бий болгох зорилготой байгууллага юм. Манай байгууллагаас Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр туршин хэрэгжүүлж байгаа гол үйл ажиллагаа бол: Залуусд ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвар, мэдлэг, практик ажлын туршлага - ЧАДАМЖИЙГ олж авахад туслах зорилготой 6 сарын хугацаатай ИНТЕРНШИП хөтөлбөр бөгөөд 2021-2022 онд Pilot 1, 2, 3,4 буюу туршилтын 4 хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
Энэхүү ИНТЕРНШИП – Дадлагын Практик хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох STUDY TOUR – Богино хугацааны Танилцах аялал бөгөөд бид STUDY TOUR-ыг анх Pilot-2 хөтөлбөрөөс хэрэгжүүлж эхлэн, түүнээс хойш холбогдох төрийн болон ТББ, компаниуд, хамтрагч байгууллагууд дээр зохион байгуулж байгаа билээ.
Зорилго:
STUDY TOUR – Богино хугацааны Танилцах аялал хийх гол зорилго бол 18-34 насны өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй залуусыг /үүнд: их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуус, интерншип хөтөлбөрийн залуус, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй сурагчид, асрамж халамжийн төвөөс гарсан оюутан залуучууд болон зорилтод бүлгийн мэргэжилтэй, идэвхтэй ажлын байр хайж буй залуучууд/ ажил олгогч, бизнес, байгууллагуудтай танилцуулж, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит байдлаар практик дээр очиж танилцуулж, туршлага судлуулахад оршино.
Зорилт, ач холбогдол
Уг танилцах аялал нь хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудын үйл ажиллагаа, алсын хараа, зорилгыг таниулж илүү бодитой туршлага судалж танилцах боломжийг залууст олгох зорилготой. Мөн дараачийн шинэ залуу, чадварлаг боловсон хүчнүүдийг бэлдэх, групп компани дээр хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах, компанид байх бусад боломжуудыг залуучуудад сурталчлах, мэдээ мэдээлэл солилцох зэрэг зорилт, ач холбогдолтой.
Хамрах хүрээ:
- 18-34 насны өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй залуус
- Их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуус
- Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй сурагчид
- Асрамж халамжийн төвөөс гарсан оюутан залуучууд
- Зорилтод бүлгийн мэргэжилтэй, идэвхтэй ажлын байр хайж буй залуучууд
Хугацаа: 2022 оны 10 сарын 10-оос 12 сарын 1-ны хооронд
Хүлээгдэж буй үр дүн:
- Залуучууд тухайн танилцах аялал хийсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай илүү бодит байдлаар танилцаж, өөрсдийн сонирхсон ажил мэргэжилд хэрэгцээтэй мэдээ мэдээллийг практик дээр олж авах үр дүнтэй бөгөөд уг арга хэмжээнд дээр дурдсан хамрах хүрээний 150 залуус оролцоно.
- Хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудын үйл ажиллагаа, алсын хараа, зорило, үйл ажиллагааг таниулж илүү бодитой туршлага судалж танилцах боломжийг залууст олгоно.
- Энэхүү арга хэмжээ нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулж илүү тогтвортой, хүртээмжтэй явуулах жишиг болно.
Зохион байгуулагч байгууллага:
- YOUTHinc., Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ
Хамтран зохион байгуулагч байгууллага:
- Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Нийслэлийн аялал жуулчлалын газар
- Төр болон төрийн бус байгууллага
- Хувийн аж ахуй нэгж байгууллага
Дэмжигч байгууллага:
- Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
- Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ (DWYN)
Холбогдох барих:
+976 99050105, 88027483
Email: hello@youthinc.mn
