Бидний амьдралын хэв маяг технологийн хэрэглэгч байх хязгаараас тэлж хүн бүр өсөлт, хөгжлийн хөдөлгүүр нь байж эргээд ашиг хүртэн хөрөнгөжих боломжтой шинэ түүхийг эхлүүлэн “Tech Invest 2022” анхны чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.
-Яагаад Tech гэж?
Өнөөдөр технологи бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. 2021 оны сүүлийн байдлаар Дэлхийн хэмжээнд зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэх топ 10 компанийн жагсаалтын 9-ийг нь технологи суурьтай компани бүрдүүлж байна.
-Яагаад Invest гэж?
Харин энэхүү топ 10 компанийн 1 нь хувьцаанд хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын компани байна. Монгол улсад ч бас Технологийн компаниуд зах зээлийн тоглоомын дүрмийг өөрчлөх цаг айсуй. Иймд бид бүхэн ирээдүйд Хөрөнгөө өсгөхийн тулд Технологийг хөгжүүлж буй компаниудтай Ойр байж, тэдэнд хөрөнгө оруулах боломжийн талаар Мэдээлэлтэй байх нь чухал юм.
Хэн оролцох вэ?
Уг арга хэмжээ нь үзэгчдэд үнэ төлбөргүй зөвхөн технологийн салбарт өөрийн биеэр oролцон, хүчирхэг компаниудыг Бүтээлцэх зорилготой, Хөрөнгөжих- эрмэлзэлтэй хүн бүрд зориулав.
Хөрөнгө оруулалтын цоо шинэ түүх?
Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, технологийн салбарын хүчирхэг тоглогчид, үүсгэн байгуулагчид тантай хамт хөрөнгө оруулалтын цоо шинэ түүхийг эхлүүлэн, мэдлэг мэдээллээ солилцон, үр өгөөжтэй нэг өдрийг хамтдаа өнгөрөөх юм.
Мөн та дараах асуултад оролцогч бүх талуудаас олон талт мэдлэг, мэдээллийг авах боломжтой.
- Технологийн компаниудын түүх
- Технологийн компаниуд яагаад тоглоомын дүрмийг өөрчилж, ирээдүйн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч болох талаар
- Тэдэнтэй хамт ирээдүйг бүтээж, хөрөнгөө өсгөх боломжийн талаар
- Технологийн компанид хөрөнгө оруулахад таны мэдэх ёстой зүйлс
Хэзээ: 2022.06.11(Бямба гараг), цаг 11:30
Хаана: Zaisan Hill Complex, Event hall
