"Тогтвортой хөгжлийн зорилго" Нээлттэй өдөрлөг- SDG Open Day

"Тогтвортой хөгжлийн зорилго" Нээлттэй өдөрлөг- SDG Open Day Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, ажил хайгчдад хэрэгцээтэй үйлчилгээ үзүүлэх, ажил олгогчтой холбох “Хөдөлмөрийн яармаг

Saturday, 10 September 202209:00–18:00Ulaanbaatar time
Event

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, ажил хайгчдад хэрэгцээтэй үйлчилгээ үзүүлэх, ажил олгогчтой холбох “Хөдөлмөрийн яармаг”

"Тогтвортой хөгжлийн зорилго" Нээлттэй өдөрлөг- SDG Open Day нээлттэй өдөрлөгт Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээний хамт олон, ОУХБ, НҮБ -н төсөл хөтөлбөрүүдийн хамтрагчид болон YOUTHinc.mn Pilot 4 хөтөлбөрийн интернүүд оролцоно.

UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага -аас зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт бид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан хийгдэж буй "АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох Сошиал Аян -2-роо оролцох болно.

Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг ойлголт нь хүн бүрд хамааралтай бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төр, иргэн, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд зэрэг бүх талын оролцоо, идэвх санаачилга чухал байдаг тул Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байгаа юм.