
Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг ТББ нь 2024 оны 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд явагдах зуны дадлагын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна!
Дадлагын хүрээнд 7 хоногт дунджаар 8-15 цагийг тус хөтөлбөрт зарцуулах шаардлагатай. 2024 оны дадлагын хөтөлбөрт дараах ажил үүргийн чиглэлээр өргөдөл авч байна:
- Нарийн бичиг - 1
- Хөтөлбөрийн зохион байгуулагч - 3
- Сошиал медиа хариуцсан ажилтан - 3
ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦСОНООР:
НҮБ-ын Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн төслүүдэд, дэлхий нийтийн хөтөлбөрүүдийн Монгол дахь хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулна
- Нийгэмлэгийн гишүүдтэй хамтран өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлнэ
- Талууд тохиролцсон тохиолдолд дадлагын ажлыг сунган ажиллаж болно
- Дадлагын ажилд тодорхой мөнгөн урамшуулал олгоно
- Тодорхойлох захидал, сертификат олгоно
Хэрэв та:
- Шинэ зүйлсэд суралцаж, өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх (төсөл дээр ажиллах, зохион байгуулалт хийх, бичгийн ур чадвар, багийн ажиллагаа гм.)
- Чадварлаг хамт олонтой хамтран ажиллах (нийгэмд чиглэсэн төслүүдийг 10+ жил хэрэгжүүлсэн салбар бүрийн манлайлагч залуус)
- НҮБ болон НҮБ-ын Нийгэмлэгийн хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаж, бодит хувь нэмэр оруулах
Хагас цагаар бие даан ажиллах боломжийг хайж байгаа бол манай хөтөлбөрийг сонирхоорой!
Дадлагын ажилтанд тавигдах шаардлагыг чиглэл тус бүрээр доороос харна уу.
Хөтөлбөр 18 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСТАЙ бүх хүнд нээлттэй.
Өргөдлийг 2024 оны 6 дугаар сарын 9-ний 23:59 цаг хүртэл энэхүү Google Form-оор хүлээн авна. Мэйлээр ирсэн өргөдлийг хүлээн авахгүйг анхаарна уу.
Өргөдлийг МОНГОЛ ХЭЛЭЭР бөглөж явуулна уу. Танилцуулах бичлэг МОНГОЛ ХЭЛЭЭР ирүүлнэ үү. CV нь англи эсвэл монгол хэлээр байж болно.
Шалгарсан оролцогчдод 6 дугаар сарын 7-ны дотор имэйл хаягаар хоёрдугаар шатанд тэнцсэн эсэх хариуг хүргүүлэх тул мэйл хаягаа тогтмол шалгана уу. Хоёрдугаар шатанд шалгарсан хүмүүстэй цахим ярилцлага эсвэл ур чадвар шалгах даалгавар өгөх магадлалтайг анхаарна уу.
Тодруулах зүйл байвал: info@unamongolia.com хаягаар холбогдоно уу.
