
Итгэл суурьт бизнес ба манлайллын UNLEASH SUMMIT 2024 тун удахгүй, 2024 оны 5-р сарын 25-26-ний өдрүүдэд болох гэж байна.
5 дахь жилдээ зохиогдох уг конференцид урьдын адил бүс нутагтаа төдийгүй, дэлхийн хэмжээнд ч хүндлэгдэн, хүлээн зөвшөөрдсөн бизнес эрхлэгч, удирдагч, көүч, илтгэгчид биеэр ирж оролцон, мэргэн ухаан, мэдлэг туршлагаа хуваалцах ба Монголын итгэл суурьт манлайлагчид, энтрепренерүүд, бизнесийн салбарынхан хамтдаа цуглан чуулах болно.
Unleash Summit нь итгэл үнэмшилд хөтлөгдсөн (faith driven), үнэт зүйл, үнэ цэнтэй, ёс зүйтэй зорилгоор удирдуулсан (purpose driven) энтрепренершип, бизнес, манлайлалын талаар ярилцаж, дараах цогц хэлбэрээр явагддаг билээ:
Үндсэн илтгэлүүд
Панел ярилцлага
Практик workshop хэлэлцүүлэг
Гарааны бизнес төслийн pitch уралдаан
Бизнес, үйлчилгээний бичил экспо
Нетвөркинг хүлээн авалт зэрэг цогц хөтөлбөртэй.
Конференц 2024 оны
- 5 сарын 25-ны Бямбад бүтэн өдөр,
- 5 сарын 26-ны Нямд хагас өдөр Чингис зочид буудалд явагдана.
Илтгэгчид, хөтөлбөрийн мэдээллийг тун удахгүй хүргэнэ.
БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/8qCBKQKSjtsrr3TYA
Дэлгэрэнгүй мэдээлэл: UNLEASH SUMMIT 2024
