
Өнгөрснөө дурсаж, одоогоо дүгнэн, ирээдүйгээ дэлгэх талбар “Unplug 2023” арга хэмжээ зургаа дахь удаадаа…
Бидний энэ жилийн үндсэн сэдэв “Hello Tomorrow”. Тэр ч утгаараа бидний урьсан салбар бүрийн төлөөллүүд цаашдын амбиц, төлөвлөлтүүдээ өөрчлөгдөн хувьсаж буй цаг үетэйгээ хэрхэн уялдуулж, алсын хараагаа хааш чиглүүлж байгаагаа танилцуулах юм.
Мөн мэдээж Unread-ийн баг шинэчлэгдэж буй зүйлс, шинээр эхлүүлж байгаа төслүүдээ зарлаж, маргааштаа хэрхэн бэлдэж буйгаа хуваалцах болно.
Unplug бол...
- Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт
- Утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх талбар
- Амжилттай шинэ бизнес, инновацлаг санаачилгуудыг танилцуулах тайз
- Салбартаа түүчээлэгчдийг алдаршуулах өдөр
Хэзээ: 12-р сарын 12
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Event by: Unread
