Уур амьсгал, агаарын бохирдлын сэдэвт уралдаанд оролцож, мэдлэгээ дээшлүүлцгээе!

Уур амьсгал, агаарын бохирдлын сэдэвт уралдаанд оролцож, мэдлэгээ дээшлүүлцгээе! Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол нь дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудал нь манай улсад х

Monday, 3 October 202210:00–18:00Ulaanbaatar time
Event

Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол нь дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудал нь манай улсад хэдийнээ мэдрэгдэж эхлээд байгаа билээ. Өдөр ирэх тусам эдгээр сөрөг үр дагавар нь нэмэгдсээр байгаа хэдий ч бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах боломж байсаар байна. Үүний нэг тод жишээ бол хор нөлөөг нь хүн бүгд танин мэдэж, хэрхэн бууруулах аргыг ойлгож, амьдралдаа хэвшүүлэх явдал юм. Иймээс тус чиглэлээр үйл ажиллагаа явуулагч “Green Dot” болон “Breathe Mongolia – Clean Air Coalition” байгууллагуудын зүгээс дунд, их сургуулийн оюутан сурагчдад зориулан “Уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэгийн уралдаан, Агаарын бохирдлын мэдлэгийн уралдаан”-ыг “TomYo” аппликейшн дээр наймдугаар сарын 26-аас эхлүүлж амжилттай үргэлжилж байна.

Энэхүү уралдаан нь “TomYo” аппликейшн дээр таван долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг өгөхөд чиглэгдэж ялагчийг тодруулах болно.