Зориг Сангийн ууган хөтөлбөр болох Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP) 21 дaхь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Залуу Манлайлал хөтөлбөр нь нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, ажлын гараагаа эхлүүлж буй их дээд сургуулиа төгссөн 25 хүртэлх насны залууст дэлхий дахин болоод Монгол улсад тулгарч буй асуудлуудын талаар цэгцтэй ойлголт өгөх, хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай холбоо тогтоох боломжийг олгох зорилготойгоор 2003 оноос хойш хэрэгжиж байна. Хөтөлбөрт хамрагдсан залуус 8 сарын туршид сургалт, уулзалтуудад хамрагдахаас гадна нийгэмд чиглэсэн төслийг санаачлан хэрэгжүүлдэг юм.
Шаардлагыг хангаж байгаа оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.com/zorigfoundation/ylp-21 холбоосоор бөглөх боломжтой.
Өргөдлийг 2022 оны 9 сарын 15-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна.
Zorig Foundation’s first program, Young Leadership Program (YLP), is about to begin for the 21st consecutive year. YLP has been running since 2003 to educate, support, and give opportunities for leadership and self-development to selected Mongolian young professionals with a bachelors degree who are under the age of 25. Program participants will not only be a part of 8-month long seminars and workshops but also will implement a small scale community development project.
Eligible participants are welcome to apply online at https://form.jotform.com/zorigfoundation/ylp-21
The application deadline is Sep 15 at 23:59 p.m.
