ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ - ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ X ЧУУЛГАНЫ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг залуучууд болон эрдэмтэн судлаачидтай хамтран тодорхойлж тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн бодлого, стратегийг боловсруулан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад чиглэсэн санал санаачилгыг дэмжих хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж ажиллаж байна. Цуврал хэлэлцүүлгээр Залуучуудын үндэсний чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт" сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
Сэдвийн танилцуулга:
• "Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал 2024 судалгаа" - MMCG Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн
• "Олон улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиг, хандлага" - Хөгжлийн Шийдэл ТББ - Ерөнхий зөвлөх Э.Бат-Орших
Хаана: Монгол Улсын Үндэсний төв номын сангийн 11 давхрын хурлын танхимд
Хэзээ: 2024.11.01-нд 13:30-17:30 цагийн хооронд
Та доор дарж хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ илгээнэ үү!
https://forms.gle/Qtd8a4xNauKhDZtG9 холбоосоор орж заавал бүртгүүлнэ үү. /Хүний тоо хязгаартай./
