Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулган 2022

Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулган 2022 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл, шалтгааныг залуучуудын оролцоотой хэлэлцэж, бодит үр дүнд хүрэх…

Thursday, 25 August 202210:00–17:00Ulaanbaatar time
Event

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл, шалтгааныг залуучуудын оролцоотой хэлэлцэж, бодит үр дүнд хүрэх шийдэл зөвлөмж гаргах зорилгоор “Залуучууд хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Манай улсын нийт хүн амын 29.8 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Манлайлагч, оюунлаг, идэвхтэй, өөртөө итгэлтэй залуу Та чуулганд идэвхтэй оролцон хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгтэй мэдээллээ авч, мөн үзэл бодлоо хуваалцахыг урьж байна.