ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 Тогтвортой хөгжлийн зорилтуудын 8 дахь зорилт болох "Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт" зорилгын хүрээн дэх ажлуудыг дэмжлэг үз

Friday, 29 September 202308:00–19:00Ulaanbaatar time
Training

Тогтвортой хөгжлийн зорилтуудын 8 дахь зорилт болох "Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт" зорилгын хүрээн дэх ажлуудыг дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хакатон юм.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Энэхүү хакатон арга хэмжээнд сэтгүүл зүй, мэдээллийн технологи, иргэний нийгэм, хувийн хэвшил, ажил олгогчид, ажилтны төлөөллийн байгууллага болон МСҮТ-ийн оюутан залуус, багш ажилтнууд, залуучуудын олонлог төлөөлөл зэрэг салбарын бүрийн залуучуудын бүлгүүдийг хамруулан 10 хүртэлх багууд оролцох боломжтой. (2 баг нь орон нутгаас холбогдох зочид буудал болон тээврийн зардлыг олгох боломжтой.)

ТӨСЛИЙН СЭДЭВ:

Хакатон нь Монгол Улсад залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын (МСҮТ-ийн оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулан) зайнаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон доорх дэд сэдвүүдийн хүрээнд шинэлэг шийдлүүдийг боловсруулахад чиглэнэ.

Хүсэлтээ ирүүлсэн багуудаас материал бүрдүүлэлт, сэдвийн сонголтоос хамааруулан шилдэг 10 багийг сонгож хөтөлбөрт хамруулна. Ингэхдээ зохион байгуулагчдийн зүгээс Улаанбаатар хот болон орон нутгаас ирүүлсэн хүсэлтүүдээс 2-р сэдвийг сонгосон тус бүр 1 багийг хөтөлбөрийн шалгаруулалтад давуу байдал олгоно.

ШАЛГАРУУЛАЛТ:

Төслүүдийн шалгаруулалт 2023 оны 09 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах ба10 багаас шилдэг 3 төслийг багийн шалгаруулана.

ШАГНАЛЫН САН:

1-р байр: ₮2,000,000 (+$2000)

2-р байр: ₮1,500,000 (+$1000)

3-р байр: ₮1,000,000

Бүртгэлийн хугацаа: 2023.09.20-ийг дуустал