[English below]


Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дижитал буюу технологи ашиглан шийдвэрлэх, залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих шинэлэг шийдлүүдийг боловсруулж, турших, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ХАКАТОН арга хэмжээний шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд зохион байгуулагдлаа.



Залууст чиглэсэн бодлого шийдлийн энэхүү ХАКАТОН арга хэмжээнд сэтгүүл зүй, мэдээллийн технологи, иргэний нийгэм, хувийн хэвшил, болон оюутан залуусын төлөөлөл бүхий нийт 48 баг бүртгүүлснээс, 12 багийг сонгон шалгаруулж, шат дараалсан чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамруулсан юм. Хот, орон нутгаас оролцож буй эдгээр багууд зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын зайнаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон нийт 12 сэдвийн хүрээнд шинэлэг шийдлүүдийг тодорхойлсон бичил төслийн саналыг боловсруулж, танилцуулсан юм.
Манай YOUTHinc-н 2 баг НҮБ-ын байранд зохион байгуулагдсан PITCH DAY -н Эхлэл болон төгсгөлийг эхний болон сүүлийн баг болж танилцуулгаа амжилттай тавьсан бөгөөд маш богинохон хугацаанд төслөө боловсруулан танилцуулахад цаг заваа гарган мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгч тусалж дэмжиж байсан МЕНТОРУУДДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА.
Эхний Hackathon for Decent Work-д мөн YOUTHinc-н хоёр баг амжилттай оролцож Ариунаа зөвлөхтэй баг маань 3-р байранд шалгарч байсан билээ.





Tус санаачилгыг Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ хамтран хэрэгжүүллээ.





Багуудын танилцуулсан төслийн саналд шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлгээ өгч, 1-р байрт орсон “Law and Tech” багт 2,000,000 төгрөг, 2-р байрт орсон “Team NZ” багт 1,500,000 төгрөг, 3-р байрт шалгарсан “Optimal NMax” багт 1,000,000 төгрөгийн шагналыг тус тус гардууллаа. Мөн 1 болон 2-р байрны шилдэг төсөлд 2,000ам.доллар, 1,000 ам.долларын тэтгэлгийг тус тус олголоо.



Манай залуус " Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ХАКАТОН -2023-д Бид оролцоогүй байсан бол ямар их боломжийг алдах байсан бол гэж хамгийн түрүүнд бодогдлоо.Энэ хугацаанд багийг чиглүүлж зөвлөгөө өгч байсан зөвлөх, менторууддаа баярлалаа маш их... Дижитал технологоор асуудлыг шийдэх маш их нөөц бололцоо байнаа...." гэж сэтгэгдэлүүдээ хэлж бодитоор их зүйлс сурч авсан гэдэгт итгэлтэй байна.
Тус арга хэмжээг дэмжиж зөвлөгөө өгсөн менторууд болон амжилттай зохион байгуулсан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, “Залуучуудын зохистой хөдөлмөр” Үндэсний сүлжээний хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
----------------- xxx -------------------
YOUTHinc two teams successfully participated and was selected as top 12 teams out of 48 teams in the 2nd HACKATON for DECENT WORK between September 22-29, 2023.
HACKATON for DECENT WORK, which aims to solve the problems of youth employment in Mongolia using digital or technology test innovative solutions to support decent work for young people and protection of labor rights, was held at the UN Mongolia.
This youth-oriented policy and solution HACKATHON engaged the total of registered 48 teams representing media, information technology, civil society, private sector and students. The 12 teams selected from Ulaanbaatar and rural areas benefited from a weeklong set of capacity building activities. The teams developed and presented their innovative digital solutions within 12 areas identified to be important for promoting decent work, increasing employment service access and improving remote learning opportunities for youth.
The initiative was jointly implemented with a support of UNDP’s “SDG Aligned budgeting to transform employment in Mongolia” project, funded by the European Union in cooperation with ILO and Decent Work for Youth Network.
We would like to express our gratitude to the mentors and organizers -UNDP, ILO and “Decent Work for Youth” - DWYN National Network for successfully organizing the event.
