🚀𝒀𝑶𝑼𝑻𝑯 𝑫𝑬𝑽𝑬𝑳𝑶𝑷𝑴𝑬𝑵𝑻 𝑷𝑹𝑶𝑮𝑹𝑨𝑴 2024 АМЖИЛТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.🥳🎉🎊🤗👏

🚀𝒀𝑶𝑼𝑻𝑯 𝑫𝑬𝑽𝑬𝑳𝑶𝑷𝑴𝑬𝑵𝑻 𝑷𝑹𝑶𝑮𝑹𝑨𝑴 2024 АМЖИЛТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.🥳🎉🎊🤗👏 YOUTH DEVELOPMENT PROGRAM 2024 АМЖИЛТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ТӨГС…

YOUTH DEVELOPMENT PROGRAM 2024
АМЖИЛТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Энэ оны 9 сард хэрэгжиж эхэлсэн "ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР 2024"-т 25 залуусыг гишүүдээсээ сонгон шалгаруулж, 10 долоо хоногийн турш 5+1 буюу Soft skills, Digital skills, Work life balance, Decent work, Business project сэдвийн агуулгаар монгол болон америк багш нарын бүрэлдэхүүнтэйгээр танхимын болон онлайн сургалтыг орж, нийт 4 төслийн багт хуваагдаж төслийн санаагаа танилцуулан 16 залуус амжилттайгаар төгслөө.

💙"DIGITAL SKILLS" TEAM - DTECHREACH
💙"SOFT SKILLS" TEAM - ENTWICKLUNG CLUB
💙"DECENT WORK" TEAM - ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ НЬ
💙"WORK LIFE BALANCE" TEAM - АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДЛАА ХАДГАЛЦГААЯ
💙🥰БҮГДЭД НЬ БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ 👏🥳🙏

ТАЛАРХАЛ

Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр 2024 -ийг дэмжин хамтран ажиллаж шинэ үеийн залууст хүсэл тэмүүлэл, боломж нэмж үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд:

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Ажлын алба
  • Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ
  • Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
  • Монгол дахь Энх тайвны корпус - (VSP) хөтөлбөр
  • Монгол улсын их сургууль оюутны хөгжлийн төвийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн

YOUTHinc. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч. Балжинням

Эдгээр залуус маань санаачилсан төслөө удахгүй хэрэгжүүлж эхлэх ба дор төслийн мэдээллийг хүргэж байна. Гишүүд та бүхэн төслийн багт орж, бусад залуустай хамтран ажиллах, хүрээллээ тэлэх, өөрийгөө хөжүүлэх хүсэлтэй бол мэйлээр болон утсаар мэдэгдэхэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Дор дарж хөтөлбөрийн оролцогчдын сэтгэгдэл болон сурсан зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хүснэгт: ХӨТӨЛБӨРИЙН СЭТГЭГДЛҮҮДИЙГ ҮЗЭХ

YOUTH DEVELOPMENT PROGRAM 2024
ТӨСЛИЙН БАГУУД БА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНААЧЛААД БАЙГАА ТӨСЛҮҮД

  • "DECENT WORK" TEAM - ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ НЬ

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, хөдөлмөрийн суурь зарчим, эрх зүйн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн хүрээнд хүргэх замаар учирч болох эрсдэл, саад ,бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

  • "DIGITAL SKILLS" TEAM - DTECHREACH

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд цахим орчны аюулгүй байдлын таларх мэдлэг олгох, график дизайн, хиймэл оюун ашиглах зэрэг цогц агуулгыг багтаасан хөтөлбөрийг зохион байгуулна.

  • "WORK LIFE BALANCE" TEAM - АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДЛАА ХАДГАЛЦГААЯ

Албан байгууллагын ажилчид, хөдөлмөр эрхлэгчдэд ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах арга, стресс багатай, бүтээмжийг сайжруулах зорилгоор сарын хугацаанд сургалт зохион байгуулж ажлаа эрэмблэх, цагийн менежментээ сайжруулах, стресс менежмент, эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийн талаарх мэдээллийг олгоно.

  • "SOFT SKILLS" TEAM - ENTWICKLUNG CLUB

Ахлах ангийн сурагчид болон бага курсийн оюутан залуучуудын шүүмжлэлт сэтглэгээ, харилцааы ур чадвар, цагийн менежмент, бусдад нөлөөлөх болон манлайлах чадварыг сайжруулах цаашлаад ажлын байранд шаардлагатай зөөлөн ур чадваруудад суралцах зорилгоор ХИС-ийн дэмжлэгтэйгээр мэтгэлцээний клубыг санаачлан байгуулна.