

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг хамтран зохион байгуулж буй ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн 2 дугаар шатны шалгаруулалт амжилттай явагдаж байна.



1 дүгээр шатны шалгаруулалтад 250 гаруй оюутан, залуучууд оролцсон бөгөөд цахим өргөдөл, өөрийгөө илэрхийлэх эсээ болон видео бичлэгийг ирүүлсэн бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалтад тэдгээр оролцогчдоос 50 оролцогчийг шалгаруулан ярилцлагын шатанд хамруулж байна.


Шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд Ажлын албаны мэргэжилтэн А.Балдорж, Youthinc Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Балжинням, Peace Corps олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Tom Flippin, Chris Wizda, Jordan Stoneking нар оролцлоо.
Энэхүү 50 оролцогчдоос шилдэг 30 залууг шалгаруулан “Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр”-т хамруулах юм.
