YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам - Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн ажлын албатай хамтран зохион байгуулж буй ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ 2024.09.21 өдөр Монгол Улсын Их Сургууль - Багш, Оюутны Хөгжлийн Төв дээр амжилттай зохион байгуулагдлаа.





▶️Хөтөлбөрт нийт 250 оюутан, залуучууд бүртгүүлснээс 2 удаагийн сонгон шалгаруулт явуулж, тэнцсэн 30 оюутан, залуучууд 3 сарын турш залуу мэргэжилтнийг бэлтгэх 5+1 Track Skills Training - эрэлттэй ур чадваруудад суралцах, хувь хүний хөгжил, зөөлөн болон дижитал ур чадвар, зохистой хөдөлмөрийн мэдлэг дээшлүүлэх, сайн дурын ажил болон практик ажлын туршлага олгож бодит оролцоог нэмэгдүүлэх, Байгууллагуудтай танилцах аялал болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих төслийн уралдаан зэрэгт оролцох юм.
▶️Мөн хөтөлбөрийн дэмжигч байгууллагуудаас зохион байгуулж буй Багш бэлтгэх (Train the Trainer) сургалтуудад хамрагдаж бусадтай сурсан мэдлэг туршлагаa хуваалцаж бодитоор хувь нэмрээ оруулах боломжийг олгох юм.
- Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 2024 оны 09 дүгаар сарын 21-өөс 11 дүгээр сарын 30 хооронд долоо хоног бүр танхим болон цахим хосолсон хэлбэрээр монгол, англи хэл дээр явагдана.
- Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар
▶️Тус хөтөлбөрт хамрагдсанаар залуучуудын хувь хүний ур чадварууд сайжирч, эрэлттэй ажлын байр, зохистой хөдөлмөр, ажил-амьдралын тэнцвэрийн талаар мэдээ мэдээлэлтэй болж, дотоод гадаадын олон боломжуудтай холбогдохоос гадна бусадтай сурсан мэдлэг туршлагаa хуваалцаж бодит оролцоо нь нэмэгдэж ажлын байранд гарахад бэлтгэгдсэн байна.
▶️Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.youthinc.mn/youth-development-program-2024
💙 Хөтөлбөрийг хамтран зохион байгуулж, дэмжин оролцож байгаа бүх байгууллагын төлөөлөл, багш, чиглүүлэгч нар болон хөтөлбөрийн оролцогч нартаа дахин баяр хүргэж, амжилт хүсье.
💙Хамтдаа АЖИЛЛАЯ. СУРЪЯ. ХӨГЖЬЕ.💙






