
Европын Холбооны санхүүжилттэй "Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь" (DICE) төслийн хаалтын арга хэмжээ 2026 оны 5-р сарын 6-нд Бест Вестерн Премьер Туушинд амжилттай зохион байгуулагдлаа.

2026 оны 5-р сарын 6-нд Бест Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулагдсан DICE төслийн хаалтын арга хэмжээнд YOUTHinc-ын Үүсгэн байгуулагч Ч.Балжинням панелистаар оролцов. Энэхүү 30 сар үргэлжилсэн төсөл нь Европын Холбооны санхүүжилтэд, Пипл ин Нийд (ПИН) ОУТББ ба ФАРО Фаундэйшн ТББ, Цахим Хөгжил, Инноваци, Харилцаа Холбооны Яамтай хамтран хэрэгжсэн юм.Төслийн ерөнхий үр дүн: 65 гаруй иргэний нийгмийн байгууллагын 81 ажилтан цахим ур чадвар, сургагч багш бэлтгэх, менторшип хөтөлбөрт хамрагдан, 16 аймагт нийт 29 бичил төсөл хэрэгжсэн. Төслийн хүрээнд 870 цагийн сургалт зохион байгуулагдан, 1,830 гаруй иргэн цахим ур чадвар, мэдээллийн хүртээмжээ нэмэгдүүлсэн ба оролцогчдын 87.8% нь өөрсдийн цахим ур чадвар мэдэгдэхүйц сайжирсан хэмээн үнэлсэн байна. YOUTHinc-ын хувь нэмэр: YOUTHinc нь 2024 оны зунаас DICE төсөлд нэгдэн, Refresher Training (30+12 цагийн сертификаттай), сургагч багш бэлтгэх ToT, мөн Хөгжлийн Шийдэл ТББ-ын зөвлөх Э.Бат-Орших гуайтай 10 долоо хоногийн менторшип хөтөлбөрт амжилттай оролцсон.Энэхүү замналдаа суурилан, бид Youth Development Program 2024-ийн (8 дахь cohort, 25 оролцогч, 16 төгсөгч) "Digital Skills" багийн санаагаар DICE-ын FSTP бичил тэтгэлгийн уралдаанд орж шалгарч, D-TECH YOUTH 2025 — Залуучуудад цахим ур чадвар олгох хөтөлбөр-өө хэрэгжүүлсэн. 17.5 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 25 залуу (16 эмэгтэй, 9 эрэгтэй) оролцож 16 нь сертификат авч төгссөн ба соц сүлжээгээр 300,000 залууд хүрсэн.Хөтөлбөрийн оргил үе нь Hackathon-ы шилдэг 2 баг G-Insight, Oyu Intelligence ХХК-уудад 21 хоногийн дадлага хийн 3 бодит цахим бүтээгдэхүүн бүтээсэн явдал юм:AIDU — GPT-4o Vision-аар математикийн шалгалтыг автоматаар уншдаг, Монголын ЕБС-ийн багш нарын ажлын ачааллыг 70%-иар хэмнэх боломжтой AI багшийн туслах гар утасны аппликейшнInsight Web — Green Insight судалгааны компанийн вэбсайт + RAG-д суурилсан AI чатбот (insight-web-front.vercel.app)Astro AI — pay-per-use бизнес моделтэй AI видео үүсгэгчийн прототип
"DICE төсөл бидэнд ердөө грант биш — байгууллагын чадавхын суурь, бүтэцтэй сэтгэлгээ, түнш сүлжээг өгсөн. Манай 5+1 Track Skills Programme загвар нь DICE-ын менторшипийн дараа стандартчлагдсан," гэж YOUTHinc-ын Үүсгэн байгуулагч Ч.Балжинням панелд онцлов.YOUTHinc-аас Европын Холбоо, Пипл ин Нийд (Тришиа Төрболд, Мөнхүү, Бямба эгч, Пүрэвбат, Хандаа, Чимэгсайхан), ФАРО Фаундэйшн (А.Бямбажаргал, Намуун, Пүрэвжав, Өлзийбуян), Цахим Хөгжил, Инноваци, Харилцаа Холбооны Яам, мөн менторшип зөвлөх Э.Бат-Орших, сургагч багш Х.Болдбат тэргүүтэй хамтрагч бүгдэд гүн талархал илэрхийлж байна.
Honored to have joined the closing event of the EU-funded Digital Inclusion through CSO Empowerment (DICE) project on May 6, 2026, alongside fellow CSO leaders as a panelist representing YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг @youthinc.mn
Over 30 months, DICE strengthened 65+ CSOs, reached 1,830+ citizens across 16 aimags, and delivered 870 hours of training — laying critical groundwork for Mongolia's vision to become a Digital Nation.
Our journey: Refresher Training (Oct 2024) → 10-week Mentorship → YDP 2024 cohort 8 → D-TECH YOUTH 2025 delivery → 3 real digital products built by hackathon top 2 teams during their 21-day practicum at Oyu Intelligence & G-Insight:
🔹 AIDU — GPT-4o Vision-based AI assistant saving Mongolian teachers ~70% grading time
🔹 Insight Web — RAG chatbot + corporate site for Green Insight
🔹 Astro AI — pay-per-use AI video generator prototype
Deep gratitude to the European Union, People in Need, FARO Foundation, Ministry of Digital Development, and our mentor Bat-Orshikh. 🙏
#DigitalInclusion #CSOEmpowerment #Mongolia #AIforGood #YouthDevelopment

#DICEProjectMongolia #DTechYouth2025 #YOUTHinc #DigitalInclusion #CSOCapacity
