“Хэрвээ та өөрөө амьдралаа загварчилахгүй юм бол хэн нэгэн таны өмнөөс таны амьдралыг загварчилна.” James W. L. McCarthy.

Юун түрүүнд амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалахад стрессийн менежмент хийх нь ямар чухал болохыг сануулж судлах боломжийг олгосон Цэцэгбадам багшдаа талархал илэрхийлье. Бид хамгийн чухал нь гэдгийг мэдсээр байгаа хэрнээ л энэ чухал амьдралын суурийг хамгийн сүүлд нь эрэмбэлүүлж орхидог болж. Бид карьер, нэр хүнд, эрх мэдэл, мөнгө, эд хөрөнгө, мэдлэгийг олох гэж яваад биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ орхигдуулсан юм биш биз? “Амжилт гэж юу вэ?” Та бүхэн өөрсдийн өнцгөөс тодорхойлоод үзээрэй.
Стрессийн түвшин өмнө ба одоо:
Америкийн сэтгэл судлалын холбооны 2023 оны судалгаа нь “Gen Z” болон “Millennials”-ууд өмнөх үеүүдийг бодвол стрессийн түвшин харьцангуй өндөр байгаа талаар мэдээллэжээ. 18-34 насны залуучууд стрессийн түвшин нь10 аас 6 гэж үнэлсэн бөгөөд стрессийг үүсгэгч хүчин зүйлсийн шалтгаанд ковид 19-ийн үеийн тусгаарлалт, ажлын байрны цомхотгол болон санхүүгийн асуудлууд гэжээ.
Стрессийн талаар таны мэдэх ёстой зүйлс :

Тогтмол стрессийн тогтворгүй байдалд байх нь сэтгэл судлаачдын судалгааны гол чиглэл болсоор байгаа бөгөөд энэ талаар олон зуун судалгаа хийснээр стрессийн эх үүсвэр,үр дагавар түүнийг бууруулах аргуудыг олж илрүүлсэн. Судлаачдын тогтоосон зарим чухал зүйлсийг дор дурдья:
1.Стресс бие махбодид сөргөөр нөлөөлдөг
Сэтгэл зүйн стресс нь зүрхний хэмнэл ихсэх, хөлрөх, толгой өвдөх, хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, мөн стрессийг даван туулахын тулд хэтрүүлэн идэх, мансууруулах бодис хэрэглэх зэрэг нь бие махбодод улам сөргөөр нөлөөлж болно. Түүнчлэн зарим тохиолдолд гаднаас харахад мэдэгдэхгүй ч стрессийн шинж тэмдгүүд болох сэтгэл гутрал, ядаргаа зэрэгтэй тэмцсээр байдаг.
2. Стрессийн нөхцөл байдал шийдэгдээд дууссан хэдий ч түүний нөлөөлөл байсаар л байдаг.
Түр зуурын сэтгэл түгшээсэн үйл явдлууд болон сэтгэлийн шарх(траума)-тай үйл явдлуудын хооронд ялгаа бий. Сэтгэл зүйн гэмтлийн үр дагавар нь олон жил хүнд нөлөөлснөөр тухайн хүний ажил эрүүл мэнд, амьдралд хандах ерөнхий төлөв байдалд нөлөөлдөг. Үүнийг “PTSD” буюу гэмтэлийн дараах стрессийн эмгэг гэж нэрлэдэг. “PTSD” үндэсний төвийн мэдээллэсэнээр эрэгтэйчүүдийн 60 орчим хувь, эмэгтэйчүүдийн 50 хувь нь амьдралынхаа аль нэг үе шатанд ямар нэгэн гэмтлийн үйл явдалтай тулгардаг. Үүнийг даван туулахын тулд тодорхой гэмтэлд чиглэсэн янз бүрийн эмчилгээний аргууд байдаг.
3. Нийгмийн эрүүл харилцаа
Профессор Роберт Валдингер аз жаргалын талаар хамгийн урт хугацааны буюу 75 жилийн турш судлахдаа тус хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд болон биеийн эрүүл мэндийг талаар 2 жил тутамд ярилцлага хийж судалсаны үр дүнд гэр бүл болон найз нөхдийн “ЭРҮҮЛ харилцаа” нь аз жаргалтай амьдралын түлхүүр юм гэжээ. Харин ганцаардал байдал болон эрүүл бус харилцаа нь бие махбод сэтгэл зүйн эрүүл мэндэд гэмтэл учруулдаг гэжээ. Хүн нийгмийн амьтан учраас гэр бүл найз нөхөд нийгмийн дэмжлэг үнэхээр чухал бөгөөд биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндээ тэнцвэртэй байлгах , стрессийг бууруулж үүнийг даван туулах эрч хүчийг өгдөг аж.
4.Танд стресс хэрэгтэй-учир нь та өсч хөгждөг.
Стрессийг тодорхой хэмжээгээр мэдрэх нь байгалийн нэг үзэгдэл бөгөөд энэ нь тухайн стресст үйлдэл хийснээр тав тухтай бүсээсээ гарч хувь хүний өсч хөгжих боломжийг олгодог. Бэрхшээлүүдийг даван туулснаар тэсвэр тэвчээртэй болгосноор сэтгэл зүйн дархлаатай нэгэн болоход тусалдаг.
Тэгвэл одоо стрессийг даван туулдаг өөрйин аргуудаас дор хуваалцья:

- Агаарт гарах байгальд ойр байх
- Бичих ( Стресс үүсгээд байгаа бүх үйл явцаа бичиж эхлэхээр стресийн учир шалтгаан өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгох, эерэг талаас харах боломж зэргийг олгодог.
- Будах (тархиа амраах маш үр дүнтэй арга)
- Стрессийн хүнд үед мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох
Мөн түүнчлэн хичээлээс сурсан маш гоё 2 үр дүнтэй аргыг дор сийрүүлье.
- “OK ZONE” Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хэзээ хэдийд савлаж хэдийд тогтвортой байгаа эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн давтамжаа хянах боломжтой арга.

- Bhramari pranamay буюу зөгийн дүнгэнээн-амьсгал нь сэтгэл зовнил, уур уцаарыг багасган, ой тогтоолтыг сайжруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хоолойн болон толгойн өвчнийг намдаах гайхалтай үр дүнтэй арга.

Хэрхэн хийх вэ?
- Чимээгүй, тухтай орчинд зөв цэх суух
- Нүдээ аниад өөр дээрээ төвлөрөх
- Гүнзгий амьсгал аваад гаргахдаа зөгий шиг дүнгэнэж байгаа авиаг гаргана. 5-9 удаа давтана.

Эцэст нь "Амжилт" гэдэг нь ажил амьдралаа тэнцвэртэй хадгалж чадаж байгаа хүнийг би хувьдаа амжилттай бөгөөд аз жаргалтай хүн гэж тодорхойлно.
"Тэнцвэр гэдэг нь олж авдаг биш харин бүтээдэг зүйл." Жана Кинсфорд

Эх сурвалжууд:
