
Цэцэгбадам багшийн хичээлдэр ажил амьдралаа зааглах ямар хэрэгтэйг зааж сургасан билээ. Иймд ажил амьдралаа ялгаж салгаж зааг тогтоохгүй аваас бид одоо байгаа шиг ээ яг тийм хэвээрээ л байх болно. Юу ч сайжирч дээрдэхгүй нэг л хэвийн та тийм байхыг хүсэж байна гэж үү? Мэдээж хэрэг хариулт бол хэзээд үгүй. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан хэзээд хувьсан өөрчлөгдөж өөрийгөө хэзээд хөгжүүлэх сонирхотой тийм амьтан. Иймд бид өглөө 9-өөс оройны 17 цаг хүртэл ажиллаж энэ цагийн хуваарь нь орчин үед ач холбогдлоо аажмаар алдаж байгаагийн нэгэн жишээ нь нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хүмүүсийн үзэл бодол арга барил хүртэл өөрчлөдсөн байна. Өмнөх үеийнхэн ажил амьдралын хамгийн чухал зүйл гэж үздэг байсан бол өнөөдөр бид ажил, эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоог илүү нарийвчлан ойлгож, хувь хүний амьдралд зориулсан орон зайг илүү чухалчилж байгаа билээ. Ажил болон хувийн амьдралын тэнцвэр буюу WLB (Work-Life Balance) гэх ойлголт нь өөрөө бүхнийг илэрхийлдэг: энэ нь ажил, амьдралын хоорондын зохистой тэнцвэрийг бий болгож, тэдгээрийн хоорондын зөрчилгүй байхыг зорьдог. Тухайлбал, хэрэв ажиллах цагаас хэтэрсэн тохиолдолд ажил, гэр бүлийн үүрэг хариуцлагын хооронд зөрчил үүсч, аль алийг нь хангалттай сайн биелүүлэх боломжгүй болох эрсдэлтэй.
Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг нь биднийг ажил, амьдралын хоорондын тэнцвэрийг олоход хүндрэл учруулаад байна. Зарим хүмүүс амралт, харилцаа холбоонд цаг гаргаж амжихгүй байхад, нөгөө хэсэг нь мэргэжлийн болон карьерын өсөлтөд анхаарал хандуулах цаг хугацааг олж чаддаггүй. Амьдралын чухал салбаруудын хоорондох тэнцвэр алдагдсанаас үүдэн сэтгэлзүйн болон бие махбодийн ядаргаа, бүтээмж буурах зэрэг асуудлууд тулгарч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Цаг хугацаа, энергиэ зөв зохицуулах нь амин чухал.
Ажлын өдөр бол зүгээр л ширээний ард өнгөрөөж буй цагаар хэмжигдэх зүйл биш бөгөөд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх шинэ арга замыг эрэлхийлж, үүргийн жагсаалт гаргах эсвэл ямар нэгэн APP ашиглан цагийн менежментийн аргыг туршиж үзэх нь үр дүнтэй байж магадгүй. Удирдах албан тушаалтнууд, менежерүүд ажилчдадаа ажлаа зохицуулах янз бүрийн аргыг туршиж үзэх боломжийг олгох нь тэдний бүтээмжийг нэмэгдүүлнэ. Хүн бүрийн ажиллах чадвар өдрийн турш өөрчлөгддөг тул үргэлж өндөр бүтээмжтэй байж чадна гэж хүлээлгүйгээр ажил, амьдралын тэнцвэрийг дээд зэргээр ашиглахыг хичээх хэрэгтэй.

Төлөвлөлт ба хүлээлтийг зөв удирдах нь ажлын дарамтыг багасгаж, амьдралын чухал үүрэг, зорилтыг амжилттай биелүүлэхэд тусална. Жишээлбэл, долоо хоног бүр ажилдаа хэт ачаалалтай байх нь амжилтгүй байдал, урам хугаралт, ядаргаанд хүргэх магадлалтай тул бодитой хүлээлт тавьж, ажил ба амьдралын хоорондын тэнцвэрийг хангах нь зүйтэй.
Амралтын өдрүүдээ аль болох эрт төлөвлөж, амралт танд хэрэггүй гэж бодсон ч урьдчилан амрах хугацааг зохицуулж байгаарай. Хоёр дахь мягмар гараг гэх мэт тогтмол давтагдах өдрийг сонгож, та болон танай багийнхан энэ өдрийг санаж, амрах боломжтой цаг гэж тодорхойлох нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй байдаг.
Ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг бий болгохын үндэс нь хувийн болон гэр бүлийн амьдралдаа зориулах цаг зав гаргах боломжид оршдог. Энэ нь таны ажил мэргэжилийг бага үнэл гэсэн үг биш, харин ажил, хувийн амьдрал хоёулаа адилхан чухал гэдгийг мартахгүй байх хэрэгтэй. Танай хамт олон бол зүгээр л өдөр бүр найман цагийн турш зөөврийн компьютертэй сууж байдаг хүмүүс биш, тэд ажлынхаа гадна олон чухал үүрэг хариуцлагатай хүмүүс юм. Ийм сэтгэлгээг бүгд хуваалцаж эхэлмэгц, ажил ба хувийн амьдралын жинхэнэ тэнцвэрийг олж чадна гэдэгт би итгэж байна!
