Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяныг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ хамтран 2022 онд дахин хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.
Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох "АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Сошиал аян-2 -г Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network -ний цахим хуудас /сошиалаар/ албан ёсоор явуулах юм.
Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network (DWYN) нь 2018 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) -ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд ЗОРИЛГО нь: Монгол Улсад залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах замаар Монгол Улсын залуучуудын зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийг дэмжих юм.
Одоогийн байдлаар DWYN нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 20 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд гишүүн байгууллагууд хоёр жил тутамд Сүлжээний зохицуулагчаар ажилладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяныг ОУХБ-ын EU Delegation to Mongolia санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization болон Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network хамтран 2022 онд дахин хэрэгжүүлж байна.
Энэ жилийн сошиал аяны ЗОРИЛГО нь: Залуучуудын хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд зорилтот салбар буюу 1. Барилга, 2. Үйлчилгээ 3.Ноос, ноолуурын салбарын албан болон албан бус хөдөлмөр эрхэлж буй 18-35 насны зорилтот бүлэг сонгож тэдний ажлын нөхцөл, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тулгамдсан гол асуудлыг илрүүлж зохистой хөдөлмөрт уриалах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга- тай холбогдуулан залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох зорилготой.
Бид тус аянтай холбогдуулан зорилтот салбарын залуучуудын дунд СУДАЛГАА хийсэн /судалгааны үр дүнтэй танилцах/ бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн онлайн контент - постер, мэдээлэл бэлтгэж, сургалт - арга хэмжээ зохион байгуулах юм.
Судалгааг 2022 оны 6 дугаар сарын 15-наас 8 сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд, үүнд:
• VI.15-VII.15 Судалгааны асуулга боловсруулж холбогдох талуудаас санал авсан.
• VII.18-VIII.20 Мэдээлэл цуглуулж, судалгааны асуулгаа бөглүүлсэн.
• VIII.22-VIII.31 Судалгааны тайланг боловсруулсан.
Хамтран ажиллаж уг судалгааг хийж гүйцэтгэсэн Монголын хүний нөөцийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал, зөвлөх Нямсүрэн, Маркетингийн зөвлөх Отгонбаатар, ажлын хэсгийн хамт олон болон дэмжиж тусалж байгаа ОУХБ болон ЕХ-ны хамт олонд бүгдэд нь баярлалаа.
"АЖИЛ БОЛ...Сошиал Аян -2 энэ 10 сард Залуучуудын Зохистой хөдөлмөрийн сүлжээ болон YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг цахим хуудсаар үргэлжлэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан хийгдэж буй уг сошиал аян, арга хэмжээний мэдээллийг та бүхэн өөрсдийн дотоод, гадаад сүлжээгээрээ түгээж хамтран ажиллахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.youthinc.mn/dwyn хуудсаас авах боломжтой.
Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ (DWYN) -ний 2021-2023 оны зохицуулагч байгууллага -
Хамтран ажиллах санал хүсэлтээ decentworknetwork@gmail.com болон baljaa.youthinc@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
#ajilbol #ajilbol2 #ажилбол2 #ажилбол #ажилболзохистойбайхёстой #dwyn #decentwork #youth #laborrights #youthempowerment #youthemployment #sdg8 #awareness #awarenessraising #campaign #ilo #eu #project #partnership #challenge


