Анхны дадлагажигч хөтөлбөрөөс суралцах зүйл их байлаа

Анхны дадлагажигч хөтөлбөрөөс суралцах зүйл их байлаа Дадлагажигч хөтөлбөр нь залуучуудын хувьд өөрсдийгөө хөгжүүлж, сорих нэг боломж нь байдаг. Миний хувьд ч олон зүйлийг хийж үзсэн сонирхолтой аялал…

Дадлагажигч хөтөлбөр нь залуучуудын хувьд өөрсдийгөө хөгжүүлж, сорих нэг боломж нь байдаг. Миний хувьд ч олон зүйлийг хийж үзсэн сонирхолтой аялал байсан төдийгүй дараагийн хийх зүйлст минь дэм болохоор чамгүй олон зүйлсийг атгаж авлаа.

Би хүн хүнээсээ суралцаж ахиж дэвшдэг гэж боддог. Ахиж дэвшиж одоогийн байрнаасаа урагшлах нь миний амьдралын нэг чухал хэсэг болоод ч тэр үү хаана суралцаж болохоор байна тэнд л байхыг хичээдэг.

Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс санаачилж буй тус хөтөлбөр нь залуус биднийг цаашдын ажил мэргэжилд бэлтгээд зогсохгүй ажлын байранд хэрэг болохуйц наад захын чадварууд болох илтгэл тавих бусдад цэгцтэй мэдээлэл хүргэх, өөрийн санаачилгаар ажил үүргээ гүйцэтгэх, зорьсон даалгавартаа багаар хамтарч эцсийг нь үзэх зэрэг олон зүйлсийг хийж туршиж үзэх боломжийг нээж өгсөн залуучуудад маш ээлтэй хөтөлбөр юм . Миний хувьд энэ хөтөлбөрт дан ганц шинэ зүйл хийж үзэхдээ бус олон үе тэнгийн залуустай танилцаж тэднээс суралцаж мөн мэддэгээ хуваалцах гэж хамрагдсан. Хөтөлбөр эхлээд л миний бодож байснаар маш сонирхолтой өөрийн ертөнцтэй бие хүмүүстэй хамтран ажиллаж, тэдний өнцгөөс ч бас хийж буй зүйлээ харах боломж олдсон нь үнэхээр сонирхолтой байв. Энэ хөтөлбөрөөр сурсан зүйлс минь миний цаашдын хийх зүйлст том дэм болно оо гэдэгт итгэлтэй байна.