Intership хөтөлбөрийн талаарх сэтгэгдэл
Internship хөтөлбөрт хамрагдах болсондоо таатай байна. Миний хувьд хөгжүүлэгчээр бие даан сурч байхад асууж, зөвлөлдөх хүн хэрэгтэй байлаа. Онлайн хичээл үзэж, youtube ээс бичлэг үзэнгээ дагаж хийж байгаа ч бүрэх ойлгоход их хугацаа шаарддаг юм байна. Код бичиж сурна гэдэг тэвчээр шаарддаг , тууштай байдлыг ч үргэлж сануулдаг. Алдаа их гарна , ойлгохгүй зүйл ч үргэлж тохиолдоно. Эх хэл дээр биш англи хэл дээр үздэг болохоор хоёр зүйлийг зэрэг сурахыг шаардана. Хэлээ сайжруулхыг хүснэ. Багын ажиллагаа хэрхэн явагддаг болохыг ч мэдхийг хүснэ. Олон олон асуулт гарч ирдэг ч асуух , зөвлөх хүн байхгүй үед мухарддаг. Энэ хөтөлбөр нь миний асуултуудад хариулт өгж чадна гэдэгт итгэж байна. Харилцааны , багын болон техникийн ур чадвар дутагдаж байгаагаа өдөр бүр мэдэрч байна даа. Анхныхаа мэргэжлээрээ ажлаагүй . Сургуулиа төгссөнөөс хойш арван жилийн дараа хоёр дахь мэргэжлээ сонгон суралцаж байгаа нь энэ. Насны хувьд бусдыг бодоход хожуу энэ мэргэжлийн сонгон орж байгаа тулд илүү хүчин чармайлт шаардагдаж байна . Туршлага бага , хүсэлдээ автан суралцаж байгаа намайг сурж чадна хэмээн бодож энэхүү хөтөлбөртөө хамруулж байгаад баяртай байна. Хөтөлбөр дууссах үед хэрхэн сайжирч , юу сурч чадсанаа мэдэхийг тэсэн ядан хүлээж байна.
