
ASEF Classroom Network нь Ази болон Европын дунд, ахлах, мэргэжлийн сургуулиудад ур чадвар олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү сүлжээ нь боловсролын орчин үеийн сэдвүүд Тогтвортой хөгжлийн боловсрол, Соёл хоорондын иргэншлийн боловсрол, Дэлхийн иргэншлийн боловсрол, боловсролын технологийг хэрэгжүүлэх боломжийг судалж, хөтөлбөрөөрөө дамжуулж олгохыг зорьдог.
🌎 2022 оноос хойш энэхүү төсөл нь багш нарт шинэлэг заах арга зүй боловсруулахад дэмжлэг үзүүлж, Ази, Европын дунд болон мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.
🌎 Энэхүү хөтөлбөр нь дараах үе шаттай хэрэгжинэ.
1. Бие даан суралцах үе шат: 2026 оны 4-р сарын 14 – 5-р сарын 14 (6 долоо хоног)
2. Багаар ажиллах үе шат: 2026 оны 5-р сарын 19 – 6-р сарын 18 (5 долоо хоног)
3. Хэрэгжүүлэлтийн үе шат: 2026 оны 7-р сараас 9-р сарын хооронд (уян хатан хугацаа)
2026 оны 9-р сарын 21–25-нд Инсбрук хотод болох хуралд оролцох
Шилдэг багуудыг хөтөлбөрийн баг сонгон шалгаруулж
Өөрсдийн шинэлэг заах арга барилыг танилцуулах
ASEFClassNet Innovation Awards шагналын төлөө өрсөлдөх боломжийг олгоно.
Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!
https://asef.org/news/asefclassnet19-open-call/
