
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн яам болон Шинжлэх ухаан боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаад иргэдэд зориулсан “Гейдар Алиев”-ын нэрэмжит олон улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр дэлхийн улс орнуудаас 100 оюутан сонгон шалгаруулдаг.
Суралцах боломжтой түвшин
- Хэлний бэлтгэл
- Бакалавр
- Магистр
- Доктор
Тэтгэлгийн давуу тал
- Сургалтын төлбөр
- Нислэгийн зардал
- Сар бүр 800 AZN
- Эрүүл мэндийн даатгал
- Виз болон бүртгэлийн зардал
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Насны шалгуур хангах
- Голч дүн 70-аас дээш байх
- Англи эсвэл бусад хэлний түвшинг нотлох оноо
Бүрдүүлэх материал
- Цахим өргөдөл
- Боловсролын баримт бичиг
- Хэлний шалгалтын оноо
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Паспорт
- Эсээ
- CV болон бусад нэмэлт материал
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 15 хүртэл
