БИ ХЭН БЭ?

БИ ХЭН БЭ? Өнгөрсөн хугацаанд өөрөө өөрийгөө олох гэж, ойлгох гэж их цаг хагацааг зарцуулсан ямар ч үр дүнгүй. Яг яах учираа олохгүй маш ихээр гайхширч хоцорсон билээ. Завгүй амьдралтай энэ нийгэмд би…

Өнгөрсөн хугацаанд өөрөө өөрийгөө олох гэж, ойлгох гэж их цаг хагацааг зарцуулсан ямар ч үр дүнгүй. Яг яах учираа олохгүй маш ихээр гайхширч хоцорсон билээ. Завгүй амьдралтай энэ нийгэмд бид өөрсдийгөө мартаж орхижээ. Оросд байх хугацаандаа гэнэт ухаарсан мэт “Би чинь яг ямар хүн билээ? Юу хийж чаддаг болон юу хийж чаддаггүй юм болоо? Миний сул тал, давуу тал юу юм бол?” гэсэн асуулт толгойд минь эргэлдэж маш их шаналгаж билээ. Тэр үэд би өөрийгөө алдсанаа, тоохгүй орхисоноо ойлгосон юм.

Сэргэлэнцэцэг багшийн сургалтаараа би өөрт тохиолдсон явдалаа эргэн дурсаж хүн өөрөө өөртэгөө ажиллан төвлөрч, сонсож, ойлгож, гүн рүү нэвтрэх тэр боломжийг өгөх хэрэгтэй гэдэгийг ухаарсан явдал байлаа. Мөн оролцогч бид нарт чиглүүлэг өгөн БИ гэдэг хүнийг маань олуулах, ойлгуулах гэж бага зэргийн өөрийнхөө тухай бичлээ БИ гэдэг хүн өөрт байгаа зан араншингаа мэддэгч анзаардаггүй бөгөөд өөрийнхөө БИ хүнг олход маш бага хугацаанд олоход тусалсан ер нь ийм хүн юм байна гэсэн ойлголтийг өгч чадсанд баярласан талархсанаа илэрхийлмээр байна.