Би хэн бэ?

Би хэн бэ? Ажил амьдралын тэнцвэрт байдлын хичээл №1 2024.09.28 Өөрийгөө олох нь бидний насан туршын төгсгөлгүй үйл явц юм. Бид хэр их хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг болохыг та тооцож эсвэл судалж үз…

Ажил амьдралын тэнцвэрт байдлын хичээл №1

2024.09.28

Өөрийгөө олох нь бидний насан туршын төгсгөлгүй үйл явц юм.

Бид хэр их хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг болохыг та тооцож эсвэл судалж үзэж байсан уу? Тэгвэл энгийн дундаж оффисийн ажилчин долоо хоногт 40 цаг ажилдаг гэж үзвэл жилд 50 долоо хоног буюу 2000цагийн ажилдаа зарцуулдаг гэсэн тооцоолол гарч байна. Үүнийг 22оос 65 нас хүртэлээ хөдөлмөр эрхлэнэ гэвэл хүний амьдралын 86,000 цаг болж байна. Эргээгээд бид өөрсдийн хэн гэдэгээ мэдэж, бид юуг эрхмэлдэг, ямар хэмжээ тогтоодог, бидний байгалийн төрөлх шинж чанар онцлог байдал юу болохыг мэдэж авсанаар амьдралын 86,000 цагийг аз жаргалтай, сэтгэл ханамжтай чанартай өнгөрөөх боломжтой юм.

Тиймээс хэн болох бие хүний онцлог шинж болоод харилцааны хэв маягийг тодорхойлдог Dr. William Moulton Marston боловсруулсан DIGS тестийг Сэргэлэнцэцэг багшийн зааварчилгаан доор гүйцэтгэсэн билээ. Үр дүнд нь өөрийгөө ямар хэв шинжийн хүн болохоо мэдэж авсан ба бусад хэв шинжүүдийг ч мөн давхар сонирхон судалсан билээ. Тиймээс өөрийнхөө талаар илүү дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл доорх холбоосоор орж өөртэйгөө танилцаарай.

DISC тестийн ач холбогдол нь юу вэ?

  1. Өөрийгөө ойлгох. Хувь хүний зан төлөв, сэдэл, ажиллах хэв маягийг ойлгоход тусална. давуу тал, сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлсноор өөрийгөө хөгжүүлэхэд тусладаг.
  2. Бусадтай харилцах харилцаа. Хүмүүсийн харилцааны хэв маягийг ойлгож, тухайн зан чанарт тохируулан харилцахад тусалхаас гадна буруу ойлголтоос сэргийлэх боломжтой.
  3. Багаар ажиллах. Багийн гишүүдийн ажиллах хэв маяг, онцлогийг мэдсэнээр зөв хүлээлт, тохирсон үүрэг даалгаварыг хуваарьлан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

Блог бичсэн. Г.Намуунсайхан