Би хэн бэ? DISC тестийн тухай

Би хэн бэ? DISC тестийн тухай Хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох тестүүдийн тухай: Хувь хүний сэтгэл зүйн тогтоц, хэв шинжийг тодорхойлох олон тестүүд байдаг. Практикт хэрэглэж буй тестүүд…

Хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох тестүүдийн тухай:

Хувь хүний сэтгэл зүйн тогтоц, хэв шинжийг тодорхойлох олон тестүүд байдаг. Практикт хэрэглэж буй тестүүд бол BIP, Big Five, DISC зэрэг тестүүдийг ашигладаг.

BIP бол илүү хувь хүнийг ажил мэргэжлийн хувьд гаргаж буй зан араншинг тодорхойлох гэж оролдсон байдаг бол бусад нь илүүтэй хувь хүний ерөнхий төлөвийг тодорхойлох гэж оролдсон байдаг.

DISC гэж юу вэ?

Энэхүү хувь хүний төлөвшлийн загвар”-ыг өнөөдөр 50 гаруй оронд ашиглаж байна. William Moulton Marston хэмээх америкийн сэтгэл зүйч, Колумбын их сургуулийн профессор, сэтгэл судлаач 1928 онд өөрийн зан үйлийн судалгаанд (“Хэвийн хүмүүсийн сэтгэл хөдлөл”) тулгуурлан хувь хүний төлөвшлийн нэг загварыг боловсруулжээ. William Moulton Marston зан үйлийн 4 үндсэн хэв маягийг тодорхойлсон байдаг. Хожим Америкийн зан үйлийн сэтгэл зүйч профессор John G.Geier 1960-аад оны үед энэхүү судалгааг ашиглан 28 төрлийн зан үйлийн хандлага бүхий хувь хүний тогтоцын загварыг дүрслэн гаргасан.

Монголд анхлан DISC тестийг доктор, профессор Ц.Цэцэгмаа, менежментийн зөвлөх, Герман мэргэжилтэн Рольф, Сингапурын зөвлөх Эдди, YMС М.Халиунбатын багийнхан судлан компаниудад нэвтрүүлсэн байдаг байна. Өнөөгийн байдлаар миний судлаж мэдсэнээр Худалдаа Хөгжлийн Банк, Зиг заг групп, Жет англи хэлний сургалтын төв, Петровис, Ариг банк зэрэг компаниуд хүний нөөцийн сонгон шалгаруулалтандаа ашиглаад байна.

DISC бол сонгон шалгаруулалтын аргачлал биш, мөн зөвхөн сонгон шалгаруулалтанд хэрэглэдэггүй бөгөөд хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох тест юм. Энэхүү тестийг ашиглан багийн хамтын ажиллагааг сайжруулах, коуч хийх, мөн удирдлага ажилтантайгаа харилцах харилцаа, борлуулалт зэрэг үйл ажиллагаанд ашигладаг.

Үүнийг илүү тод харуулахын тулд D хэв шинжийн илэрхийлсэн жишээ оруулж байна.

ДОНАЛД ТРАМП

D хэв шинж бүхий бие хүний тод жишээ бол АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп юм. Хэрэв Трамп D хэв шинжтэй бие хүн биш байсан бол тэр анхнаасаа ийм мундаг бизнесмэн болж, ерөнхийлөгчөөр сонгогдохгүй байх байсан.

Өндөр оноотой D хэв шинжтэй хүмүүсийг жолоодогч, шийдэмгий, гүйцэтгэлтэй, зоригтой, өрсөлдөх чадвар сайн, шулуун, шийдэмгий, сорилттой тулгарагч, анхдагч гэж тодорхойлдог.

Эх сурвалжууд: