
Зөөлөн ур чадвар гэж юу вэ?
Зөөлөн ур чадвар нь хувь хүний биет бус, техникийн бус чадварууд юм. Энэ нь тодорхой мэргэжлийн гэхээсээ илүү тухайн хүний хувийн зан чанарт тулгуурласан байдаг. Үүнд:
- Хүнтэй харилцах
- Өөрийгөө илэрхийлэх
- Багийн ажиллагаанд оролцох
- Цагийн менежмент зэрэг олон талт чадварууд хамаардаг.

Орчин үед ихэнх өрсөлдөөнтэй хөдөлмөрийн зах зээлд ажилд авах шалгуур нь зөвхөн техникийн чадвар, мэргэжилтний мэдлэгээр хязгаарлагдахгүй . Ажлын үүрэг болгонд хамтран ажиллагсад ч бай, үйлчлүүлэгч ч бай бусадтай тодорхой хэмжээний харилцаа холбоо тогтоох шаардлагатай байдаг тул зөөлөн ур чадвар нь ихэнх ажил олгогчдын хувьд чухал байдаг.
Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн ажилтан эсвэл дадлагын оюутан ажилд авах гэж байгаа байгууллагууд энэхүү зөөлөн ур чадвар дээр тулгуурлан шийдвэр гаргалт хийдэг. Учир нь мэргэжлийн туршлага, мэдлэг ойлголтоос илүүтэйгээр тухайн ажилтан цаашдаа өсөн дэвжих , өөрийгөө хөгжүүлэх хэр их боломжтой вэ гэдэг нь ажил олгогчийн шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлж байдаг байна.
Хүний мэргэжлийн салбарт гаргах амжилтын 85% нь дотоод ур чадвар, 15% нь гадаад ур чадвараас шалтгаалдаг.Тийм учраас ажлын ярилцлагууд дээр ихэвчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн чадвартай ямар нэгэн холбогдолгүй асуулт асууж, тест бөглүүлдэг. Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд ажил олгогчдын дотоод ур чадварт хандуулах анхаарал, сонирхол нэмэгдэж 93%-д хүрчээ. Үүнийг эдийн засаг дахь өөрчлөлт, мэдээллийн технологийн хөгжилтэй холбон тайлбарлаж болох юм.
Орчин үед хөгжлийн хажуугаар биднээс юу шаардаж байна вэ?
IQ- Сэтгэн бодох чадвар
EQ-Сэтгэл хөдлөлийн чадамж
BQ-Гэр бүлийн харилцааны чадвар
AQ-Асуудлыг даван туулах чадвар
CQ-Бүтээлч чадвар
DQ-Өөрийгөө хөгжүүлэх чадвар

Эдгээр чадвар хүн болгонд байгаа ч хэрэглээ болгож чадаж байна уу? гэдэг дээр л асуудал байдаг.
Ажлын байран дээр гарахад ажлын үр дүнгийн
•20-30% Мэргэжлийн мэдлэг, ур чадвар
•70-80% Харилцааны ур чадвар дээр тогтдог
Тийнмээс бид харилцааны ур чадварт суралцах нь үр бүтээмжтэй ажиллахад тустай юм.
Өөрийгөө таних нь яагаад чухал вэ?

Энэ асуулт энгийн мэт санагдах боловч, үнэндээ хүн бүрийн амьдралд хамгийн чухал ач холбогдолтой асуултын нэг юм. Өөрийгөө таних нь бидний амьдралын зорилго, үнэт зүйлс, хүсэл тэмүүлэл, чадваруудыг олж илрүүлэх үйл явц болдог. Энэ нь зөвхөн өөртөө итгэлтэй байх төдийгүй амжилтанд хүрэх замыг гэрэлтүүлж өөрийгөө бүтээхэд чухал үүрэгтэй байдаг.
Өөртөө хүндлэлтэй харилцаж чаддаг хүн бусдад хүндлэлтэй харилцаж чаддаг.
Өөрийгөө ойлгох нь цаашлаад хүнийг ойлгох, багаар ажиллах чадварт суралцах хамгийн чухал хэсэг болдог.
Өөрийгөө танихын ач холбогдол:
Өөрийгөө ойлгох: Өөрийгөө таньснаар бид өөрийн давуу болон сул талуудыг илүү гүнзгий ойлгож чадна. Энэ нь өөрийн давуу талуудыг ашиглаж, сул талыг даван туулахад тусалдаг. Өөрийгөө ойлгосноор бидний сонголт илүү зорилготой, ухамсартай болдог.
Хувийн өсөлт: Өөрийгөө таних нь тасралтгүй хөгжлийн үндэс болдог. Хувь хүний хувьд ур чадвараа хөгжүүлэх, хандлагаа сайжруулах нь өөрийгөө таних үйл явцын нэг юм. Энэ нь бидэнд өөртөө зорилго тавих, түүнийгээ биелүүлэхэд тусалдаг.
Амьдралын зорилгоо тодорхойлох: Өөрийгөө таних нь бидэнд амьдралын жинхэнэ утга учрыг ойлгуулахад тусалдаг. Бидний үнэт зүйлс, хүсэл, мөрөөдөл амьдралыг зорилгыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний үр дүнд амьдралдаа илүү утга учиртай, сэтгэл ханамжтайгаар амьдарч чадна.
Амьдралын зорилгоо тодорхойлох: Өөрийгөө таних нь бидэнд амьдралын жинхэнэ утга учирыг ойлгуулахад тусалдаг. Бидний үнэт зүйлс, хүсэл, мөрөөдөл амьдралыг зорилгыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний үр дүнд амьдралдаа илүү утга учиртай, сэтгэл ханамжтайгаар амьдарч чадна.
Бусадтай харилцах: Өөрийгөө таньж мэдсэн хүн бусадтай илүү сайн харилцдаг. Өөрийг сэтгэл хөдлөл, хэрэгцээг ойлгосноор бусдын мэдрэмжийг ч хүндэтгэх чадвар сайжирдаг. Энэ нь биднийг илүү эерэг, эрүүл харилцаа үүсэхэд тусалдаг.
Өөрийгөө таних үйл явц:
Өөрийгөө таних нь нэг удаагийн үйл явц биш, харин тасралтгүй үргэлжлэх аялал юм. Энэ нь бидний өдөр бүр өөртөө тавьдаг асуултуудаар эхэлдэг.
Би юу хийж чаддаг вэ? : Өөрийн чадваруудаа тодорхойлох нь чухал. Үүнд таны мэргэжлийн ур чадвар, авьяас, туршлага зэрэг багтана.
Би юунд дуртай вэ? : Хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авах нь өөрийгөө таних үйл явцын нэг хэсэг. Та юунд хамгийн их урам зоригтой байгаагаа мэдэж, түүнийгээ дагах нь чухал.
Миний үнэт зүйлс юу вэ? : Бидний үнэт зүйлс биднийг амьдралын сонголтууд хийхэд чиглүүлж байдаг.
Би ямар мөрөөдөлтэй вэ? : Мөрөөдөл биднийг амьдралдаа эрч хүчтэй байхад тусалдаг. Таны мөрөөдөл зорилго юу вэ? Та биелүүлэхийн тулд ямар алхамууд хийх хэрэгтэй вэ?
Дэлхийд 4 төрлийн л хүн байдаг
Холерик-Манлайлагч
Сангвиник-Санаачлагч
Филегматик-Тогтвортой
Мелинхолик-Уйгагүй
Бид маш олон талаараа бусдаас өөр. Хүн бүр нэг зүйлийг өөрөөр сонсож, ойлгож, үйлддэг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
Дүгнэлт:
Өөрийгөө таних нь амьдралдаа сэтгэл хангалуун, амжилттай байх гол түлхүүр юм. Энэ нь биднийг илүү ухамсартай, зорилготой амьдрах, өөрийн авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг олгодог.
Бидний өдөр тутмын амьдрал, ажил түүнчлэн карьер хөгжилд харилцааны чадвар чухал ач холбогдолтой байдаг бөгөөд энэ нь бид өөрийгөө хэрхэн таньснаас ихээхэн хамааралтай байдаг.
