Блог-1

Сайн байцгаана уу? Намайг Энхсайхан овогтой Өлзийхишиг гэдэг 19 настай одоогоор Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн салбар сургууль Мэдээлэл Холбоо Технологийн их сургуульд Мэдээллийн системийн аюулгүй байдал чиглэлээр суралцдаг.Сонгосон мэргэжлээрээ суралцаад нийт 2 жил өнгөрсөн энэ хугацаанд н

Зорилго

Сайн байцгаана уу? Намайг Энхсайхан овогтой Өлзийхишиг гэдэг 19 настай одоогоор Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн салбар сургууль Мэдээлэл Холбоо Технологийн их сургуульд Мэдээллийн системийн аюулгүй байдал чиглэлээр суралцдаг.Сонгосон мэргэжлээрээ суралцаад нийт 2 жил өнгөрсөн энэ хугацаанд нэлээдгүй олон хэлний суурь хичээлүүдийг үзсэн хэдий хичээлүүд маань бүгд хоорондоо уялдаа холбоотой ч нэг л гүйцэт биш ихэнх нь эхлүүлээд яг аан гэж байтал дараа семестр болиод өөр өөр хичээлүүд орж эхэлнэ ямар ч дадлага туршлагагүй зүгээр л онолын хэдэн бодлого бодож чаддаг л болсон байдаг. Яг л арван жил шиг үзсэн судалсан хичээлүүдээ зун нь мартах гээд эсвэл өвлийн амралтаар ч мартах тал байдаг хэдий ганцаараа мэдлэгээ бататгаад явдаг ч мэдлэг мэдлэг дутуу учир чадахгүй зүйлүүд хүнээс асуух хэрэг байнга гарна.Найзуудаасаа google, youtube, AI гээд олон эх сурвалжаас асууна. Гэхдээ надад үлдэж байгаа мэргэжлийн нарийн ур чадвар гэж нэрлэгдэх зүйлс маань бардам би энийг чадна гэж хэлэхэд хэцүү.
Харин энэ хөтөлбөрт хамрагдсанаар миний хувьд өөрийгөө илүү сайн хөгжүүлэх ихээхэн том боломж гэж би харсан салбарынхаа хүмүүстэй танилцаж хүрээгээ тэлэн олон олон мундаг хүмүүсийн дэргэдээс нь суралцаж, ижил сонирхолтой мөрөөдөлтэй хүмүүстэй өрсөлдөж тэднээс суралцан дадлагажин тэдэн шиг болохын тулд хичээж урам зориг авч илүү сайн мэргэжилтэн болоход маш сайн алхам болно гэж бодож байна.