


YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг-ийн гишүүд бид бүхэн 𝒀𝒐𝒖𝒕𝒉 𝑫𝒆𝒗𝒆𝒍𝒐𝒑𝒎𝒆𝒏𝒕 𝑷𝒓𝒐𝒈𝒓𝒂𝒎 2024 - Залуу Мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ээлжит байгууллагатай танилцах аяллаа UBCab - Онлайн такси үйлчилгээ - UB Cab Holding болон Mezorn Technology байгууллагууд дээр 2024 оны 11 сарын 16нд амжилттай хийж технологийн компанийн үйл ажиллагаа, ажлын орчин, байгууллагын соёл, ажилчдаа хэрхэн халамжилдаг талаар танилцлаа.

Энэ байгууллага нь бидний мэдэх UBCab - Онлайн такси үйлчилгээ, Тэтгэлэг аппликэйшн, @afterschool_mn UBEats - Хоол хүргэлтийн үйлчилгээ ... гээд маш олон бидний амьдралд үнэ цэнээ өгдөг "лайфстайл" бүтээгдэхүүнийг гаргадаг төдийгүй Монголын байгууллагуудын соёлыг шинэ түвшинд гаргаж, шинийг санаачлан, цаашдаа ч маш олон ажлыг хийхээр төлөвлөж байгааг бид бүхэн мэдэж авсан, суралцсан гайхалтай өдөр байлаа.

Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийг дэмжин биднийг халуун дотноор хүлээж авч, байгууллага- мэргэжилтэй танилцах аялалыг хамтран зохион байгуулж үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагын хүний үйл ажиллагааны захирал, менежер нарт болон холбож өгч дэмжсэн @zangia.mn дахин талархлаа илэрхийлж байна.
Байгууллагатай танилцах богино аялал бүр дахин давтагдашгүй туршлага, мэдлэг, ойлголтыг өгдөг тул та бүхэн маань дараа дараагийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой.

