Залуу инженерүүдэд зориулсан дадлага хийх хөтөлбөрийн хүлээлт

Залуу инженерүүдэд зориулсан дадлага хийх хөтөлбөрийн хүлээлт Технологийн салбарт мэргэжлийн түвшинд практик туршлага олж авах Сайн байна уу!! Намайг Баярсайхан овогтой Тэмүүлэн гэдэг одоо 20 настай.…

Технологийн салбарт мэргэжлийн түвшинд практик туршлага олж авах

Сайн байна уу!! Намайг Баярсайхан овогтой Тэмүүлэн гэдэг одоо 20 настай. Миний хувьд технологитой их ойр, программыг яаж хийдэг талаар мэдэхийг хүсдэг гэж ойлгож болно.Манай ах надад Монголын кодинг сургалтын төвүүдийг танилцуулж Тэдгээрээс надад хамгийн тохирсон нь Pinecone Academy байсан юм. Мэдээж хамгийн түрүүнд хүн сурч буй зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Дуртай байвал код бичиж сурах үед тулгардаг ярвигтай үеүдийг тоохгүй даваад гарна.Миний бодлоор энэ салбар хүний амьдралын бүхий л хэсэгтэй салшгүй болсон байна. Банк, санхүү, хоол хүнс, такси, автобус гээд бидний амьдралд өдөр тутамд байдаг бүхий л зүйлсийн тухай технологиор дамжуулан мэдээлэл авдаг болсон байна.Харин одоо Front-End Developer тал руугаа хөгжиж,улмаар Full-Stack Developer чиглэл руу мэргэшиж суралцъя гэсэн бодол бий.Код бичиж сурахад, ер нь аливааг хийхэд хүсэл эрмэлзэлтэй бөгөөд тууштай байх л хамгийн чухал. Миний хувьд багшаасаа асуухаас өмнө өөрийгөө 100% дайчлаад шийдэхийг эрмэлздэг. Хэрэв үнэхээр мэдэхгүй нөхцөл үүсвэл багшаасаа зөвлөгөө аваад урагшилдаг. Мэдээж Монголын бүх инженерт байдаг дэлхийн топууд болох Google, Amazon-д орж ажиллах хүсэл байна.Энэ зорилгоо биелүүлэхэд надад нэлээн туршлага хэрэгтэй.Ер нь ирээдүйд ч компаниуд код бичих ур чадварыг хүн бүрээс шаарддаг болж эхэлнэ гэж бодож байгаа. Тиймээс өөрийн багш нар болон үлгэр жишээ авдаг мундаг инженер хүмүүсээс зогсолтгүй суралцаад явах нь чухал гэж боддог.Технологийн салбар дах ур чадвар, мэдлэг оюунаа сорьж, нийгмийн оролцоо, манлайллын чадвараа дээшлүүлэх зорилготой сурч хөгжихийг хүсэж буй залуу инженер болхийг зорьж байгаа.